Адилхан байна уу, бид хоёр

 

Тайзан дээр элдэв сонин араншин үзүүлдгээрээ алдартай 21 настай дуучин Майли Сайрусын дахин нэг баримлыг лааны тосоор урлан Мадам Тюссогийн музейд залахаар болжээ. Дуучин бүсгүйг зузаан ултай өндөр цагаан шаахай, цагаан өмсгөлтэй урласныг энэ сарын 2-нд Берлинд олон нийтэд танилцуулжээ.

 

Энэ бол Сайрусын хувьд хагас нүцгэн, бас халимаг устэй цорын ганд баримал юм. Түүнд шинэ баримал нь тун ч таалагдсан гэнэ.

 

Мадам Тюссогийн музей бараг 150 жилийн өмнөөс дэлхийн нэр алдартай хүмүүсийг лааны тосоор урлаж эхэлсэн. Адил төрлийн музейнүүдээс хамгийн алдартай нь юм. Түүнээс гадна хүмүүсийг эгээ л амьд юм шиг урлаж чаддагаараа гайхагддаг.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих