Барилгын хог хаягдал асгаж байсныг илрүүллээ

32_7d42377b096b3d1871a81d818dbf550f8c196f58Урин дулааны улиралд барилга угсралтын ажил идэвхжсэнээс үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөлгүй газар барилгын гаралтай хог хаях нь нэмэгдсэнтэйхолбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/236 дугаар захирамж гаргасан байна.

 

Тус захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2014 оны тавдугаар сарын 30-31-нд шөнийн 21.00-03.00 цагт явууллаа.

 

Ингэснээр 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бүс нутагт “73-64УБО, 91-12 УНЗ,16-79 УНӨ, 11-26 УБР, 33-27 УНН, 34-17 УНЭ, 50-38 УНС, 34-17 УНЭ, 03-29 УНМ, 36-31 УНТ , 46-15 УНБ, 09-97 УБО, 51-12 УНП, 72-75 УБИ, 98-60 УБИ” улсын дугаартай машинтай иргэд  барилгын шороо асгаж байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан байна.

 

Барилгын суурийн шороо, хог хаягдалыг тээвэрлэж, зөвшөөрөгдөөгүй болон зориулалтын бус газар хаясан машин жолооч нарынх нь бичиг баримтыг хураан авч, холбогдох хуулийн дагуу нэг машины жолоочид 192.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ  авсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих