Нийслэлийн Засаг даргын орлогч иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

p18po3jsqv126v1qmb1qs1o1v12653Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Иргэд хүлээн авах төвд  нийслэлийн Засаг даргатай уулзахаар хүсэлт ирүүлсэн иргэдтэй дарааллын дагуу долоо хоног бүрийн баасан гарагт уулздаг. Харин энэ долоо хоногт нийслэлийн Засаг дарга БНХАУ-ын нийслэл Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа 8 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 4 иргэн газрын маргаантай асуудлаар, 3 иргэн төсөл танилцуулан, хамтран ажиллах асуудлаар, 1 иргэн орон сууцны асуудал шийдвэрлүүлэхээр хандсан байна. Тэдгээр хүсэлтээс 3 иргэнд эцэслэн хариу өгч, 5 иргэний асуудлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг холбогдох газарт хуулийн дагуу хугацаа алдалгүй шийдвэрлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих