Чойжоо гишvvний ”Англи хүүхдүүд” зодоонч
“Ландага” гэх энэ хvн хааяа нэг Өмнөговь аймагт харагдах бөгөөд тvvнийг ингэж ирэхдээ тус аймагт vйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжvvдээс “татвараа” авахаар иржээ хэмээн тэндхийнхэн ойлгодог гэнэ.
Тэрбээр томоохон аж ахуйн нэгжvvдийг “торгодог” ч нөгөө талаараа зах замбараагvй болсон Өмнийн говийн нvvрсний замд эрvvгийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг цагдаа нараас илvv хийдэг хэмээн жолооч нар сайшаах янзтай ярьж байна. Энэ яриандаа халуурч байснаа сvvлдээ одоогоос хэдэн сарын өмнө Дамбын Хишгээ vvгээр ирээд явсаад өнгөрсөн гэсэн. Угаасаа томчуудаас нь татвараа авчихдаг болохоор дундчуул нь нэрийн хор санагдсан юм байлгvй. Хэвлэлийнхэн байхгүй, хөдөө хээр ийм газарт бид нартай бол хараалаа урсгаад л зангаа харуулна шvv дээ.
Залуу ч гэж дээ одоо 50 гарч байгаа хvн байдаг юм хэмээн vргэлжлvvлэн ярьж гарав. Мөн Өмнөговийн энэ нvvрсний замд “Энержиресурс”, ‘Тавантолгой” ХК-ийн олборлосон нvvрсийг тус хоёр компанитай гэрээ байгуулан зөөвөрлөх компанийн тоо 30 гарсан. Цаашид нvvрс олборлолтын хэмжээ нэмэгдэж cap гаруйн дараа “Эрдэнэс МГЛ” олборлолт явуулж эхэлнэ.
Тэр vед нvvрс зөөвөрлөх компаниудын хэрэгцээ улам л нэмэгдэнэ. Vvнийг дагаад ийм бизнес эрхлэх санаа захын хvнд байгаа. Гэвч ийм компаниудад “Ажнай” Д.Бат-Эрдэнэ квот өгдөг. Тvvний гарын vсгээр энд бvх ажил явж байна гэж байлаа.УИХ-ын гишvvн асан Д.Бат-Эрдэнэ орон нутгийн өмчид ‘Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, мөн тээврийн ‘Тавантолгой транс” компанийн захирлын албыг хашдаг юм.
Тvvнтэй уулзаж, цөөн хором ярилцахыг хvсч, ‘Тавантолгойтранс”компанийн vvдэнд очсон хэдий ч “Отгон-тэнгэр” уулын тахилгад яваад тус компанийн бvх дарга нар бvгд эзгvй байгаа гэсэн хариу сонссон юм. Тvvний тээврийн Тавантолгой транс” компани 400 орчим хvнд даацын автомашинтай бөгөөд энэ хавьдаа “Энержи ресурс”-ын гол өрсөлдөгч ажээ. Гэвч тус компанийн хvнд даацын автомашины жолооч нарын бараг 70 хувь нь хятадууд байдаг тул нутгийн иргэд дурамжхан байдаг юм билээ.
Ер нь Цагаан хаднаас Ташуун сухайт”-ын боомт хvртэл нvvрс зөөдөг 2000 гаруй жолооч байдгийн 90 орчим хувь нь хятад жолооч, Цагаан хаднаас уурхай хvртэлх замд нvvрс зөөдөг 2000 жолоочийн 90 хувь нь монголчууд байдаг юм байна. Замд нvvрс зөөж байгаа хятадуудад нутгийн иргэд монгол жолооч нар дургvй тул хvндхэн байдалд байдаг хэмээн монголчууд тохуурхангvй ярина.
Цагаан хад гэх хvнд даацын автомашинд талхилуулж, саарал шороонд булагдсан энэ газарт гаалийнхан гэх дархан эрхтэй хvмvvс байдаг гэж олон хvн ярьж байлаа. Дотоодын компаниуд гаалийнханд сайн хандаж, гаалийн байцаагч гэх “бvрэн эрхт” төлөөлөгчдөд тал засахгvй бол ажил явахгvй сунжрах асуудал энvvхэнд гэнэ.
Ямар сайндаа л гаалийн байцаагчтай мөрийтэй тоглон, албаар хожигдож “авлига өгч” байхав дээ. Цагаан хадан дээр ажиллаж байгаа гаалийн байцаагч нар ийшээ тийшээ явахдаа тэр хавийн хамгийн гоё машинд сууж явах агаад тэр машин нь хамгийн ихэнд хилээр гарах тул шинэхэн 100 тоннын шаланз машины жолооч нар энэ тендерт өрсөлдөх гэж шороо бужигнасан талд машинаа хэдэнтэй зvлгэж өнгөлнө.
Vvний зэрэгцээгээр гаалийнхан сард хоёр удаа “Энержи ресурс”-ээс хангамж авдаг бөгөөд бэлэн гоймон, жvvс энэ тэрхнээс бvрдэх энэ хангамжийг нь өгөх ёcгvй зvйл хэмээн vзэж компанийн зvгээс таслахад тав хоног тус компанийн машиныг хилээр гаргалгvй хамаг ажлыг нь балласан гэнэ. Мөн баяр болохоор гаалийнханд зориулж компаниуд онгоцоор амтат бялуу, цэцэг зөөдөг бичигдээгvй хуультай.
Хамгийн сvvлд “Март-8″-нд л гэхэд гаалийн эмэгтэйчvvдэд манай компани онгоцоор амьд цэцэг авч ирээд би даргатайгаа хvргэж өгсөн хэмээн нэгэн жолооч толгой сэгсрэн ярьж байлаа. Мөн хоёр улсын аль аль нь хил гаалийн ажилчдын зан аашаас шалтгаалж, хилийн цаана, наана жолооч нар гурваас долоо хоног саатах нь энгийн асуудал гэнэ. Хилийн дотор гаалийнхандаа компаниуд энэ мэтчилэнгээр тал засахаас гадна хилийн цаана “Ганц мод”-ны боомтынхонд тал засч, “хөөрхөн харахгvй” бол жолооч нарыг галуун цуваагаар алхуулах, сөхрvvлж хэдэн цагаар суулгахаас эхлээд машиныг нь гаргахгvй байх наад захын асуудал ажээ.
Ийм байдлаар хавчигдан гадуурхагдсаар хилийн цаана гарахдаа ганц нэгээрээ явж болохгvй. Учир нь хятад жолооч нар ганц нэгээрээ явж байгаа монголчуудыг алхам тутамдаа дээрэлхдэг гэнэ. Энэ байдал монголын хил дотор хятадуудаа монголчууд нь дээрэлхэх байдлаар эцэс төгсгөлгvй vргэлжилдэг ажээ. Мөн энэ их тоосжилт, ачаалал байхад “нvднээс өөр” багажгvй гаалийн байцаагч нvvрсэн дотор юу байгааг шалгах боломжгvй. Тиймээс нvvрсэн дотор ЧОНЫН хөлдөөсөн мах, чулуужсан мод гээд л хилээр гаргахыг хориглосон зvйлсийг ачаад битvvмжлvvлчихэд ямар ч эрсдэл байхгvй хэмээн жолооч нар сайрхан ярьж байлаа.
Нэг хэсэг хятадад чулуужсан мод өндөр vнээр авч байсан. Харин сvvлийн vед хэмжээ нь болсон юм байлгvй Цагаан хадны цайны газар хvртэл гэрээ даруулаад тавьчихдаг болсон байна лээ. Мөн Өмнөговьд элбэг ургадаг нэгэн зvйл ургамлыг хятадууд өндөр vнээр авч, 25 кг орчмыг тушаахад автомашин авч болдог байсан гэж байлаа. Бидний яриа ийм байдалтайгаар vргэлжилсээр сvvлдээ жолооч нарын өөрсдийнх нь ажиллаж, амьдарч байгаа нөхцөл байдал руу шилжсэн юм. Цагаан хаднаас Гашуун сухайтын боомт хvртэл 80 гаруй км замыг богино, Цагаан хаднаас Цогтцэций дэх уурхай хvртэл 220 км зайг уртын ирис гэдэг ажээ.
Уртын ирист явж байгаа жолооч нэг удаа явахдаа 90-120 мянга, богинод 80-100 мянган төгрөгөөр цалинҗдаг юм байна. Сард дунджаар нэг жолооч арван удаа ирис хийдэг гэнэ. Хил гааль, хилийн чандынханы ааш авираас сард хэдэн ирис хийх нь шалтгаалдаг энэ ажлыг ёстой л залуу насны аагаар хийж байна даа хэмээн жолооч нар ярьж байлаа.
Энд 20-53 насны 4000 гаруй жолооч хvнд даацын автомашиндаа сэгсчvvлэн амьдралаа залгуулдаг юм. Зам гэж энд там гэхээр байдаг тул шинээр ирсэн жолооч болгоны суганых нь булчирхай цочдог гэсэн. Мөн хилийн наана цаана хаана ч хоноглох шаардлага гардаг тул том шалаанз машин болгон дотор газан пилетик, унтах ор гээд бvх зvйл байдаг.
Зарим нь бvр холын энэ замд гэр бvлээрээ шалаанзанд амьдардаг шахуу юм билээ. Ийн хэлсний учир монгол жолооч нар холын замыг архи ууж “товчлох” дуртай тул махаа зулгаан олсон хэдэн төгрөгөөрөө архидах нь элбэг тул эхнэр, хvvхэд нь замын уртад хоол, цайг нь бэлдэнгээ нөхрөө хянах vvрэгтэйгээр том машинд сэгсчvvлэн явдаг юм.
Ийм гэр бvл энд олон байх бөгөөд орой бvр Цагаан хаданд хавтгай архидалт болж, өглөө нь архи нь гараагvй жолооч нар нvvрсээ ачаад хилийн зvг зvтгэдэг ажээ. Нvvрс боловсруулах vйлдвэрээ нээгээд удаагvй байгаа “Энержи ресурс” компанийнхан угаасан нvvрсээ өвөл машинд ачиж, буулгахад нойтон нvvрс нь тэвштэй наалдаж хөлдөх эрсдэл байгаа тул тус компанийнхан машины тэвш болгоныг “Спирт бал бурам” компанитай тохиролцож, спиртээр норгохоор зэхэж байгаа гэнэ. Хэрэв энэ нь ажил биеллээ олбол Цагаан хадан дахь ослын хэмжээ vлэмж хэмжээгээр нэмэгдэж, эрvvл жолооч харагдахаа болино байх даа. Жолооч нарт бол энэ яриа “амтат бал” шиг л санагдаж байгаа хэмээн тэд өгvvлж байлаа.
Шөнө хvртэл хvнд даацын машины хөдөлгөөн тасардаггvй энэ газарт осол аваар гэдэг зvйл хэрээс хэтэрчээ. Нэг ирис хийхэд замын турш дунджаар нэг машины зургаан дугуй нь хагардаг. Тийм ч учраас энэ зам дагуу хаа сайгvй, хагарсан дугуй хөглөрдөг. Vvнийг ч зарим хvмvvс овжноор ашиглаж, явуулын дугуй засвар, гагнуур ажиллуулдаг. Хамгийн анх нээгдсэн дуудлагын дугуй засвар хамгийн их танилтай учраас өдөрт дунджаар 400 мянган төгрөгийн орлого олдог.
Арай сvvлд нээгдсэн нь 200 мянган төгрөг өдөрт олдог ажээ. Мөн энэ замд гурван эмэгтэй том оврын автобус жолоодон эндэхийн жолооч нарт явуулын цайны газар, зочид буудал, дугуй засвар ажиллуулахын зэрэгцээ биеэ vнэлдэг гэдгээрээ алдартай гэнэ. Эднээс гадна Цагаан хадан дээр жолооч нарт хоол хvнсээр vйлчилж байгаа эмэгтэйчvvд ч энд биеэ vнэлдэг. Гэхдээ энэ нь зөвхөн манай талд байгаа асуудал биш. “Ганц мод”-ны хилийн цаана ч гэсэн 70 юаннар биеэ vнэлдэг хvvхнvvд олон байдаг гэж байлаа. Энэ байдал сvvлдээ хэрээс хэтэрч улс даяар дизель хомсдож байгаа vед дизелиэр хvртэл биеэ vнэлдэг жишиг тогтоод байгаа ажээ.
Улс даяар дизель хомcдож, хамаг юмны vнэ хөөрөгдөөд байгаа энэ vед уул уурхайн компаниуд дизейлиэс болж ажлаа зогcоохгvйн тулд БНХАУ-аас дизель импортолсон боловч хятад тvлшний чанар муу, шаталт ихтэй байна гэнэ. Хөх цэнхэр өнгөтэй, vнзр танар гэж авах юмгvй энэ тvлшнээс 100 литр шатахуун авч, эргvvлэн машины банк руу юvлэхэд 80 литр нь л ордог. Шатах чанар ихтэй тул хvмvvсийн дунд байнга хэл ам гаргахын зэрэгцээ машины хvч ихээр сулардаг хэмээн жолооч нар ярьж байлаа.
Энэ маргаанд хамгийн ихээр хохирч байгаа хvмvvс нь мөн л хятад жолооч нар гэнэ. Учир нь монголчууд хятад жолооч нарыг зодож, дээрэлхэж байгаад машиныхаа тvлшийг өөрсдийнхөө машин руу хоолойгоор соруулаад авчихдаг ажээ. Эдгээр монгол тээврийн компаниудын нэг нь УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэнгийн “Хурд Авто” компани. 400 орчим хvнд даацын автомашинтай энэ компанийн бvх жолооч нь Увс аймгийн харьяат иргэд гэнэ. Бvгд нутгийн аялагаар ярьдаг тул эндэхийнхэн “Чойжоо гишvvний англи хvvхдvvд” хэмээн хочилдог юм билээ.
Цагаан хадны замыг өнгөрсөн сарын 15-нд нээж, хоёр хvний амь эрсдэхэд энэ компанийн нэг жолооч амиа алдсан. Энэ ослын талаар хэргийг харсан жолооч нараас тодруулахад, дvрэм зөрчиж алдаа гаргасан жолооч нь машинаасаа шидэгдэж, хөлөө хугалсан. Харин ямар ч гэмгvй байсан хятад, монгол хоёр жолооч амиа алдсан. Хятад жолооч нь газар дээрээ машинтайгаа шатаад нас барсан. Гэтэл хятадууд нэгнийгээ vхэхэд нэг их тоох биш.
Гэр бvлийнхэн нь хил дээрээс ирээд шуудайд хийсэн vнс шахуу шарилаа ачаад явсан. Харин монгол жолоочийн хувьд харамсалтай юм болсон. Машиныхаа завсар хавчуулагдаад 6-7 цаг цус алдаж амьд байсан. Бид ойрхоноор нь “Оюутолгой”-н аврах ангийнханыг дуудсан ч эмч ирээд дусал залгахад бие нь дээрдээгvй. Аврах ангийнхан ч олигтой юм хийж чадахгvй байсан. Сvvлдээ эндхийн жолооч нар тvvний гэр бvлийнхнийг дуудсан. Харамсалтай нь гэр бvлийнхэнтэйгээ дөнгөж уулзаад л нас барсан.
Аврах ангийнхнийг харалгvйгээр жолооч нар гаргаад авсан бол амьд байх ч байсан юм бил vv гэж харамсч байна. Талийгаачийн төрсөн ах нь энд жолооч аж. Харамсалтай нь та нарт ярилцлага өгөхгvй гэсэн. Энэ ослын талаар бvх мэдээлэл, дvгнэлт манай дарга нарт байгаа даанч та нарт харуулахгvй байх гэж байлаа.
Vргэлжлэл бий
С.Энхзаяа
Тvрvvч нь 115, 116, 117 дугаарт
URL: