ИНЕГ авлигаас ангид байхаа мэдэгдлээ

1Авлигаар дээгүүрт бичигддэг Иргэний нисэхийн ерөнхий газар энэ жилийн Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө “ИНЕГ-ын удирдлагуудаас авлигатай тэмцэх, авлигаас ангид байх хүсэл эрмэлзлээ илэрхийлэх, бусад байгууллагаас гаргасан санал, санаачлагыг дэмжих, нэгдэх” арга хэмжээ зохион байгуулах болсон.

Тус төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-ын удирдлагууд авлитай тэмцэх, авлигаас ангид байх хүсэл эрмэлзлээ илэрхийлж мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд  “ИНЕГ-ын бүтээлч хамт олон бид улс орныхоо хөгжлийн төлөө үндэсний эдийн засгийн болон нийгмийн хөгжил, ардчилал, эрх чөлөө шударга ёсонд харш “авлига” хэмээх үзэгдэлтэй тэмцэж, үйл ажиллагаа, үйлчилгээгээ иргэдэд нээлттэй, ил тод болгож, ёсзүйтэй, соёлтой, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж, хуулийг сахин биелүүлж, авлигын эсрэг санал, санаачлагатай хамт олон байх болно” гэж дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих