З.Эхболд Төрийн өмчийг тарааж, түмний хөрөнгийг булаах нууц заль зохиож явна уу

1401675339_screen-shot-2014-06-02-at-10.28.04-amТүмний хөрөнгө гэж байхгүй болох нь. Эдийн засаг ярьж элгээр нь мөлхүүлсэн түмнээ төр элэглэн шохуурхаж

“байдгийг нь барна” гэж байгаа бололтой. ТӨХ-г татан буулгана гэсэн  шивнээ ордны үүдээс хоймор хүртэл салхи татуулах болж.

Төрийн өмчийн хороог үнэгүйдүүлж түмний хөрөнгөөр тоглох ааш нь хэтэрсэн аархал хэнээс гарч байгаа нь тодорхой.

Илүү үг, олон өгүүлбэр нуршилгүй шуудхан хэлэхэд ашиг сонирхлын том бялууг нэгэн цагт босгыг нь элээж явсан хуучин дарга З.Энхболд болон түүний нөхдийн алсаас тавьсан чулуу ч гэх хардлага байна.

Төрийн өмчийн хороо тэдний нүдэнд ашиг сонирхол, албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийн асар том бялуу болж харагдаж байгаа нь тодорхой.

Тэд олны хэл ам, хэрүүл төвөг болохгүйгээр асуудлыг аятайхан зохицуулчихаад “идсэн уусандаа ээлтэй” байдлаар ашиг хуваах арга заль сүвэгчлэж сууна уу?

Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж эхэлсэн бөгөөд уг төслөөр бол төрийн өмчит аж ахуй нэгж, үйлдвэрүүд чиглэл чиглэлээрээ нэг корпораци болон зохион байгуулагдаж чиглэлийн яамддаа харьяалагдана гэсэн “холион бантангий үлгэр” зохиож суугаа.

“Эцэггүй хүүхдийн ТОМ ТОЛГОЙ” гээд хэлчихмээр энэ хуулиа тэд ёстой л том толгой гаргаж хууль боловсруулах үйл ажиллагааг зөрчин хэлэлцэгдэх ёстой шат дамжлага, иргэний танхимаар оруулалгүй, олон нийтийн санаа бодлыг тусгасан зүйлгүй тэр ч байтугай мэдээлэхээсээ татгалзаж “ханцуйдаа хавчуулсаар” хаалттай байдалд боловсруулж өргөн барих гэж байгаа нь түмнээ доромжилсон хууль завхрулагчдийн увайгүй явдал, асар том ашиг сонирхол явааг нь тэнэг хүн ч ойлгохоор байна.

Түмний хөрөнгийг үнэгүйдүүлэх гэсэн уг хуулиар бол бодлого боловсруулах салбарын сайд аж ахуй нэгжийн ажилтай хутгалдчихаад ёстой л “тогоон дотроо” гэдэг юм болох нь. Тэгэхлээр давхар дээл манатай “тайчуулах” гэсэн сайд нар улам бүр “зузаарч” дахин нэг давхар дээл нөмөргөх гэсэн сонирхол  парламентын спикерийн толгойд буцалж буй.

Үүнээс гадна хамгийн явдалтай нь уг хуулийн төслийг баталчихвал 56 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж байгаа. Гэтэл тэр олон хуулийг засварлана гэдэг ёстой мянга нэгэн шөнийн үлгэр…

Үнэхээр түмэн хөрөнгөтэй байж болохгүй, монгол хүн эх орондоо эзэн шиг байж болохгүй цаг ирсэн гэж үү?

Бид энэ талаар эргэн сурвалжлах болно…

Сэтгүүлч Азтай

Эх сурвалж www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих