Барак Обамагийн нэр хүнд дундаас доогуур
Америкчуудын дийлэнх хэсэг буюу 55 хувь нь Барак Обамагийн Ерөнхийлөгч байх хугацаанд АНУ дэлхий нийт дэх байр сууриа нэлээдгүй хэмжээгээр алдсан гэж үзэж байна. “Fох News” телевизийн сувгаас иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс ийм дүр зураг харагдаж байгаа ажээ. Америкчуудын 35 хувь нь Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа бол 10 хувь нь асуултад хариулахаас татгалзжээ. Обамаг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд тус орны иргэдийн 40 орчим хувь нь дэмжиж байсан бол 54 хувь нь түүний үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа гэсэн дүн гарчээ. Ялангуяа Обамагийн гадаад бодлого иргэдийнх нь дөнгөж 30 гаруйхан хувьд таалагддаг гэнэ. Түүнчлэн авч хэрэгжуүлсэн эрүүл мэндийн болон эдийн засгийн арга хэмжээнүүд улс орныхоо иргэдийн олонхийн дэмжлэгийг хүлээж чадаагүйг энэ удаагийн судалгаагаар тогтоожээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: