Хамгийн чухал 10 хүнс
1. Загасны мах, оливийн тос: Омега хүчлүүд арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулах шидтэй. Долоо хоногт ядаж нэг удаа загас идэж бай.
2. Сонгино, сармис: Ханиад томуунаас сэргийлэхийн сацуу хүхрээр баялаг тул залуужуулах үйлчилгээтэй.
З. Тод өнгийн жимс, ногоо: Ийм ногоонд хавдрын эсрэг антиоксидантууд илүү ихээр агуулагддаг.
4. Овъёос, гурвалжин будаа: Эдгээр нь бие организмыг хорт бодисоос цэвэрлэхэд тустай.
5. Шинэхэн жимс, ногоо: Шинэхэн жимс ногоонд хүнсний эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хүний биед ашигтай бактерийг үржүүлж хорт бодистой тэмцэхэд туслана.
6. Тараг: Ходоодны хэвийн үйл ажиллагааг хангана.
7. Амуу, үр тарианы талх: В бүлгийн амин дэм болон цинкээр баялаг тул арьс чанга, булбарай болох төдийгүй чийгшлээ удаан барьдаг.
8. Ургамлын гаралтай тос, самар, өндөг: Хуурайшсан арьсанд Е аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэгтэй тул эдгээрийг хүнсэндээ байлгахыг зөвлөе.
9. Хар чавга: Таны хүнсэнд байх ёстой л зүйлийн нэг. Өтгөн хатах, ходоод гэдэсний үйл ажиллагаа доголдох үед хар чавга танд тусална.
10. Бяслаг: Европ хатуу бяслаганд серотонин бодис бий. Энэхүү бодис нь хүнийг тайвшруулах, мэдрэлийн системийг хэвийн байлгах үйлчлэлтэй.
URL: