Зугтдаг сайд
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албан тушаалаас нь огцруулах эсэх тухай асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцэх ёстой байсан ч тэрбээр УИХ-ын даргаас чөлөө авснаар “Хариуцлагаас зугтаагч сайд” нэр зүүхэд хүрээд байна. Чөлөөнийх нь тодорхойлолтыг УИХ-ын дарга “Эмийн чөлөө” авсан хэмээсэн бол Ерөнхий сайдын хэлснээр Засгийн, газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж байх үеэр сайд Н.Батбаярын бие чилээрхжээ.
Хүн л юм хойно өвдсөн байж болно л доо. Гэхдээ огцруулах асуудлыг нь хэлэлцэх үеэр давхацчихаар мууд муухай, муухайд улцан болж харагдаад бүр “Зугтдаг” гэх хоч зүүхэд хүргэв.
ӨДРИЙН ШУУДАН
URL: