Д.Болорын хамсаатан нь Д.Дэмбэрэл байж
УИХ-ын гишүүн Д.Болор саяхан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй бүх асуудлыг дэмжсэн гэдгээ цаасан дээр бичээд, гарч одсон гэх шүүмжлэлийн бай болсон. Түүний үйлдлийг Ч.Хүрэлбаатар гишүүн олонд ил болгож, “Болор гишүүнээ гарын үсгээрээ санал өгдөг хууль Монголд байхгүй шүү. Та энэ гарын үсгээрээ Өрийн удирддагын тухай хууль, 2015-2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг гурван хуульд санал өгсөн. УИХ-ын гишүүн хэлэлцэгдэж байгаа асуудалд хариуцлагатай хандаж буруу зөвийг чихээрээ сонсч байж саналаа өгөх нь УИХ-ыг хариуцлагатай болгодог юм аа гэдгийг зөвлөе. Өөрийгөө зөвтгөхийг битгий оролд” хэмээн “ангийн анд”-даа зөвлөхийн сацуу, олон нийтэд “алтан хошуу” хүргэж орхисон.
Тэгвэл Д.Болор гишүүний бичгийн доор өөрийнхөө саналыг хавсаргаж гарын үсгээ зурсан бас нэгэн хүн байсан Д.Дэмбэрэл гэнэ. Таталган бичсэн түүний гарын үсгийг ангийнхан нь гаргаж уншаагүй учир тэрбээр ийн гэмгүй өнгөрсөн аж. Ахмад гишүүн, цагтаа Их хурлыг даргалж байсан хүн ингэж хэнэггүйтэж байхад анхлан сонгогдсон Д.Болор арга ч үгүй юм уу даа.
Э.ДОЛГИОН /ӨДРИЙН ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нээрээ үйлсгүй худлаа бичих юмаа. Ямар ч ийм асуудал болоогүй. Би өөрөө Төсвийн байнгын хорооны хүн. Төсвийн байнгын хорооны 2 ч гишүүнийг гүтгэснийхээ хариуцлагыг үүрээрэй танай сайт.