Хятадууд Пол наймаалжийг пандагаар орлуулна
2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-ий үеэр Германы Обехауээн хотын “Sea Life” төвд Пол нэртэй наймаалж өөрийн зөн билгийг гайхуулж, олон тоглолтын ялагч багийг зөв тааж, шуугиан тарьсан.
Тэгвэл энэ жилийн ДАШТ-ий үеэр хятадууд мэргэн түргэн пандагаараа Пол наймаалжийг орлуулахаар болсон байна.
Сычуань мужид байдаг Эрдэм шинжилгээний төвд нэгэн хулсны баавгайгаар гурван хайрцагнаас нэгийг нь сонгож, тоглолтын дүнг таана. Энэ гурван хайрцаг нь хожил, тэнцээ, хожигдлыг илэрхийлэх аж. Харин хасагдах шатны тоглолт эхэлсний дараа таавраа өөрчилж, хоёр улсын далбааг модонд хатгаж, аль мод руу панда авирснаар нь ялагчийг таалгахаар болсон байна.
Б.БАТ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: