Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг МАН-АН дамнасан бүлэглэл УИХ-д бий болжээ

527-1401938320ерөнхийлөгчЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж  улс төрийн хүрээн дэхь, бүр тодруулбал эрх баригчдын дунд болж буй улс төрийн аливаа албан бус үйлдэлтэй холбоотой  шүүмжлэлээ өөрийн олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатараар дайн, олон нийтэд  хүргэдэг жишиг тогтоод буй.
Энэ ч жишгээр Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар өчигдөр төвийн хэвлэлүүдэд нийгэм, улс төрийн холбогдолтой асуудалтай холбоотой ярилцлага өгчээ.
Юуны өмнө Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилох, Эдийн Засгийн Хөгжлийн сайд  Н.Батбаярыг авч үлдэхээр Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй алхамыг буруушаасан уг ярилцлага нэг зүйлийг олонд дэлгэсэн байна.

Тодруулбал УИХ-д  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг МАН-АН дамжсан бүлэглэл буй болж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай.
А.Ганбаатар энэ тухай:
УИХ-аар Ерөнхийлөгчийн “Давхар дээл” тайлуулах тухай хуулийг унагасан. Шилэн дансны тухай хуулийн төслийг буцаасан. Ш.Түвдэндоржийг сайдаар томилохоос татгалзах асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахиад эсрэг байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-ийг дэмжинэ гэлээ. Энэ нь Ерөнхийлөгчийн том бодлого, үйл ажиллагааны эсрэг, зөвхөн өөрсдийн болоод фракциудын хувийн жижиг, явцуу эрх ашиг, суудлын төлөө хийж байгаа өрөвдөлтэй ажил юм.” гэж эрх баригчдын үйлдэлд дүгнэлт өглөө.

Тэр ч бүү хэл Д.Зоригт, Г.Батхүү болон нэр бүхий зарим гишүүд өрөөндөө нийлж сархад задлангаа “буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих вэ дээ” гэсэн яриа өрнүүлж, тийм мессежийг зориуд зохион байгуулалттайгаар тарааж байна гэдгийг пал хийтэл дэлгэж орхив. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол өмнө нь удаа дараа өндөр албан тушаалд сууж үзсэн, түүнийгээ өгч ч чаддаг улстөрч. Суудалтай, суудалгүйгээсээ хамааралгүйгээр нөлөө ихтэй байдаг тийм л улстөрч. Үүнийг зарим хүн мартаад байх шиг байгаа юм. Ерөнхийлөгч бол Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө явдаг. Түүнийхээ төлөө ч олон тодорхой алхам хийлээ шүү дээ. Энэ нь бүх хүнд тодорхой байгаа. Гэтэл зарим хариуцлага тооцох ёстой хүндээ Засгийн газар хариуцлага тооцож чадахгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн эсрэг ил далд хуйвалдаан хийж байгааг учир мэдэх хүмүүс бүгд гадарлаад эхэлчихсэн. Засаг өөрөө өөрийгөө л оролдож байна шүү дээ.” хэмээсэн юм.

Зөвлөхөөрөө дайлгасан Ерөнхийлөгчийн мессеж бол “Дайныг та нар эхлүүлсэн. Хариуг нь удахгүй барина” гэсэн утгатай гэж улс төрийн ажиглагчид үзэж байна.

Э.Мягмар SONIN


URL:

Сэтгэгдэл бичих