Зургаадугаар сарын 4-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ

32_63c976093a3225acaf2437c51a4532ae7b810697Зургаадугаар сарын 4-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өссөн байв.

 

     Махны дундаж үнэ: Зургаадугаар сарын 4-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул мах 2.5 хувиар өсч, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос үхрийн цул махны үнэ 1.0 хувь, хонины ястай махны үнэ  2.7 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны мах,  ямааны  махны үнэ өөрчлөлтгүй байна. Зургаадугаар сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8785 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв

 

   Гурилын үнэ: Зургаадугаар сарын 4-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.6 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

 

  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Зургаадугаар сарын 4-ний байдлаар цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна

 

  Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Зургаадугаар сарын 4-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 6.6 хувь, төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 3.1 хувь, байцааны үнэ 1.1 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

 

    Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Зургаадугаар сарын 4-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.1 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.    Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих