Шинэ нүүртэй болсон охин 12 жилийн дараа инээмсэглэжээ /фото/

Хятадын 17 настай охины түлэгдсэн нүүрэнд нөхөн суулгах арьсыг мэс засалчид цээчин дээр нь ургуулсан байна. Ши Жинмэй гэдэг 17 настай энэ охин таван настай байхдаа галтай болгоомжгүй харьцсаны улмаас нүүр нь бүхэлдээ түлэгджээ. Эмч нар нүүрэнд суулгах арьс гаргаж авахын тулд цээжин дээр нь усаар дүүргэсэн тусгай бөмбөлөг байрлуулжээ.

Ингэснээр бөмбөлөг нь тодорхой хугацааны дараас цээжнээс нь сунган ургуулсан. Энэ арьс суулгах хагалгаа найман цаг үргэлжилсэн байна. Ши охин сэрээд эрүү, зовхи, чихтэй болсноо хараад ихэд баярлан 12 жилийн дараа анх инээмсэглэсэн аж. Охины эцэг эх өндөр үнэтэй хагалгаа хийлгэх мөнгөгүй байсан ч эмч нар үнэгүй хийж өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих