Ерөнхий сайд өөрийн багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг танилцуулна

er606УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09 цагт эхэлнэ. Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл буюу Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

 

Мөн “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар” танилцуулгыг Ерөнхий сайд хийнэ.


URL:

Сэтгэгдэл бичих