Д.Ганхуяг сайдыг “Боовон толгойт”…

ganhuyg

Рио Тинто, Айвенхоу Майнзын “улаан хамгаалагч” Баабар нэг сайдад онцгой харшилтай. Тэр хүн нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг юм. Баабар өрсөлдөөнт шалгалтанд тэнцээд, арлын оронд инженер болоод ирсэн хүнийг тэнэг, мулгуугаар нь дуудан доромжилж бичдэг. Гэтэл өнгөрсөн 4 дүгээр сард “Financial times” сонины сайтад сэтгүүлч Дэн Маккурам гэгч хүн Д.Ганхуягийг бүр ч муухай доромжиллоо хэмээн шуугисан юм.

Дэн Маккурам “Оюу толгой компани Монголын мөнгөний өнгийг тодорхойлж байгаа юу?” гарчигтай  нийтлэлдээ “Торонто хотод зохион байгуулагдсан PDAC 2014 чуулганаар Монгол улсын уул уурхайн асуудлаарх бага хурал зохион байгуулжээ… Уучлалт гуйна гэдгийг мэддэггүй, уул уурхайн үндсэрхэг үзэлт сайд Д.Ганхуяг хөрөнгө оруулагчидтай удаа дараа уулзсан. Гэвч тэд (хөрөнгө оруулагчид) амжилт олсонгүй. Ингээд тэдний хандлагыг зүйрлэж хэлбэл:  He really went out his way to be a dickhead” хэмээн бичжээ. “He really went out his way to be a dickhead” гэдгийг хөрвүүлбэл, энэ нь “Тэр үнэхээр боовон толгой болтлоо дөргүй бух шиг зүтгэлээ” гэсэн өгүүлбэр ажээ. Үүний “боовон толгой” гэдэг нь эргүү, тэнэг гэсэн утгатай.

Харин Д.Ганхуяг сайд дээрх мэдээллийг эрс үгүйсгэж байна. Сайд энэ сонинд албан ёсоор ярилцлага өгөөгүй, харин блог дээрхи хувь хүний сэтгэгдлийг манай хэвлэл мэдээллүүд хуулж бичсэн гэнэ. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ““Financial Times” сонинд Уул уурхайн сайдыг “dickhead” хэмээн бичсэн мэдээлэл гараагүй. FT сонинд албан ёсоор хандсан. Энэ сонины газраас манай яаманд хандаж хувь хүний блог байсан, манай сонин ийм зүйл нийтлээгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ мэдээллийг нийтлэсэн Монголын зарим сайтууд буруу мэдээлэл гаргасандаа залруулга хийсэн” хэмээн албан ёсоор мэдэгджээ.

 

А.Аагий

Эх сурвалж: www.gashuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих