Барилгаас төмөр унаж хүний аминд хүрсэн хэргийг шүүнэ

8d51536fe585531face1606dfb4baf0f_LЧингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж буй барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” компанийн дүүжинт өргүүр төмөр унаж хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч өвөл гарсан юм.
Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт ирүүлжээ.
Дүүргийн  нэгдүгээр прокурорын газраас тус хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэн, харьяалах шүүхэд шилжүүллээ.

URL:

Сэтгэгдэл бичих