Архи зарахгүй

arhi0Сар бүрийн нэгэнд бүх дэлгүүр худалдааны төвүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглодог. Гэхдээ ийм хориотой өдөрт хотын захын дэлгүүрүүд, жижиг дэлгүүрүүдээр залуус эргэлдэж, гуйж шалсаар байгаад архиа авчихдаг, өнөө худалдагч нар ч ашгаа бодоод зарчихдаг нь бий. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сарын 1-нд буюу хүүхдийн баяраар нэгэн дэлгүүрийнхэн архи гуйхын аргагүй зарлалаар лангуугаа хаасан байна.

Уг дэлгүүрт “Архи зарахгүй, битгий гуйгаарай” “Эх үрсийн баяраар согтуу байгаа эрийг аавуудын нэрийг гутаасан, монгол эрийн нэрийг гутаасан, эрийн муу архичин л гэх байх” “Хүүхдийн хажууд архи уувал ирээдүйд хүүхэд чинь архичин болно” гэх зэрэг үгсийг бичсэн аж. Ийм бичигтэй дэлгүүрээс нээрээ л архи гуйж зүрхлэхгүй биз дээ.

11111111111111111

Ugluu-logo1


URL:

Сэтгэгдэл бичих