“Залуу бүтээн байгуулагч-2014” явган аялал зохион байгуулагдана
Урин дулаан цаг ирж хүн бүр л байгалийн сайханд аялж зугаалахыг хүсдэг. МЗХ-ны “Залуучуудын аялал жуулчлалын корпораци”-аас байгууллага, хамт олон, гэр бүл бүлд зориулсан сонирхолтой аяллуудыг тогтмол зохион байгуулж байгаа юм байна. МЗАЖКорпораци нь өмнө Бурханч лам Пүрэвбатын бүтээн байгуулсан “Аглаг бүтээлийн хийд” аяллыг 2014 оны 05 сарын 03-нд амжилттай зохион байгуулаад ирсэн. Тэгвэл энэ удаад МЗХ-ны “Залуучуудын аялал жуулчлалын корпораци” нь “Монголын залуу эрдэмтдийн холбоо”, Шинжлэх ухаан, технологийн хороо, Ньюком ХХК-ийн Салхин Паркийн захиргаа, МЗЭХ-ы салбар хороод хамтран “Залуу бүтээн байгуулагч-2014” явган аяллыг “Залуу эрдэмтэд бүтээн байгуулалтыг дэмжиж байна” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Үндэсний бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд танилцуулах, бүтээн байгуулалттай танилцах зорилготой тус аялал нь энэ амралтын өдөр буюу 2014 оны 06 сарын 07-ны бямба гарагт МЗХ-ны өмнөөс Төв аймгийн Сэргэлэн сум дахь Салхин Паркруу хөдлөх ажээ. Уг аялалд нэгдсэнээр байгалийн сайханд амарч зугаалахын зэрэгцээ үндэсний бүтээн байгуулалттай танилцаж, залуу эрдэмтэдтэй нээлттэй ярилцаж санал бодлоо солилцох гэх мэт олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байгаа юм байна.
URL: