Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй адил

уихУИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар хэрхэн биелүүлсэн тайланг сонслоо. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр өнгөрсөн оны үндсэн чиглэл тааруухан үнэлгээ авсан бөгөөд ердөө 59 хувийн хэрэгжилттэй байна. Үндсэн чиглэлийн бодит салбарын хөгжлийн, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн, төрийн үйлчилгээ, засаглал эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилт дутуу, хангалтгүй биелэлттэй байгаа гэж аудит дүгнэжээ. Хөндлөнгийн байгууллага ингэж дүгнэсэн болохоор Засгийн газар өөрсдийгөө хэчнээн хамгаалж өмгөөлөөд ч үнэмшил муутай сонсогдож байна.

Үндсэн чиглэл ийнхүү хангалтгүй хэрэгжиж байгаад сөрөг хүчнийхэн нэлээд эгдүүцэж, Ерөнхий сайдад олон шүүмжлэл хаягласан. Гэхдээ илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэгтэй адил энэ засагт юу ч хэлээд, юу ч сануулаад, хариуцлага тооцох талаар яриад ч нэмэргүй гэж үзсэн бололтой, чуулганд оролцсон гишүүд Засгийн газарт УИХ-ын тогтоолоор ямар ч үүрэг даалгавар өгсөнгүй. Зөвхөн үндсэн чиглэлийн биелэлттэй танилцаад л орхих шиг болов. Энэ нь Засгийн газарт УИХ-ын тогтоолоор өчнөөн үүрэг өгдөг ч биелүүлдэггүй, арга саам хийгээд өнгөрөөгөөд байдагтай нь холбоотой бололтой.

Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих