Гавшгай залуучуудын бригад ажилдаа гарлаа
Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж өнөөдөр буюу 6-р сарын 5-нд “ЭСТО” ХХК-д авто замын туслах ажилтнаар ажиллах 10 залуутай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, ажил гүйцэтгэгч нарын хооронд гэрээг байгуулан залуучуудаа ажилд нь илгээлээ.
URL: