Шалгарлаа гэснийх нь төлөө тэр жаазыг нь авсан нь агентлагийн дарга нарын буруу

c34b86d91833c99originalЗасгийн газрын зарим агентлагууд 10 сая төгрөг төлж шилдгээр шалгарсан асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар яригдах хүртлээ өндрөө авчээ.

 

Уг асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шилдэг агентлагуудыг хэн, хаанаас шалгаруулсныг би мэдэхгүй. Шалгарлаа гэснийх нь төлөө гүйж очоод, тэр жаазыг нь авсан нь агентлагийн дарга нарын буруу. Хариуцлага тооцно.”гэсэн юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд энэ талаар  “Тэр жаазыг 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Тэгэхээр жаазыг нь буцааж өгөөд, 10 сая төгрөгийг нь улсын төсөвт тушаалгачих” гэв.

Харин хариуд Ерөнхий сайд “10 сая төгрөгийн үнэтэй жааз гэж арай байхгүй байлгүй дээ. Тодруулъя” гэлээ.

NEW


URL:

Сэтгэгдэл бичих