Неймар: Би “Эх дагина”-ы төлөө сүүлчийн хүчээ шавхах болно

Энэ цаг үеийн Бразилийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Неймарын ФИФА-гийн албан ёсны сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 -Та “Барса”-д ирээд удаагүй байна. Шинэ хамт олонтойгоо хэр нөхөрлөж байна даа? 
-Шинэ хамт олон, шинэ хотын соёлтой танилцах сайхан байна. Би шинэ хамт олонтой дотносохдоо амархан, туршлагатай ч гэж хэлж болно шүү.
 -Шинэ клубт ирэх таны хувьд гэнэтийн зүйл биш гэж үү. “Сантос”-ыг орхих хүндхэн л байсан байх даа?
 -Би тэгж хэлээгүй шүү дээ. Бурхны авралаар намайг гайхалтай тоглогчдыг багтаасан хамт олон угтсан. Тэдний дунд би өөрийгөө хүндэт зочин мэт л санадаг. Нэгэнт “Барса”- гийн залуусын талаар ярьсных тэдний чадварыг үнэлэх ёстой. Тэд хожихын төлөө эцсийн хүчээ шавхан тоглодог ч хэтэрхий хаалттай хүмүүс шиг санагддаг. Магадгүй энэ зан нь тэдний гялалзсан амжилтын нууц нь байх. Би нээлттэй хүн. Тэгэхээр багаасаа суралцах зүйл их байна гэсэн үг.
 
-Испани хэл сурсан уу? 
-Бага зэрэг. Испани хэл португалитай бараг л төстэй. Гэхдээ бага зэрэг хэцүү дуудлагатай юм шиг санагдсан.
 
-Та “Би эх оронч хүн” гэж хэлж байсан. Испанид байхдаа Бразиль орноо санадаг уу?
 -Гэр бүл, найз нөхдөө их санадаг. Гэхдээ би шинэ орчинд өөрийгөө нээх дуртай. Би “Барса”-д ирсэндээ баяртай байна. Европын шилдэг клубт тоглох миний багын мөрөөдөл байсан. Энэ алдартай клубт багтана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Ер нь санаж гансрах завгүй явна. Испанийн цаг агаар, ард түмэн надад тааллагддаг. Яг л Бразильд байгаа мэт. Миний дуртай наран шарлагын газар ч энд байна. Тэгэхээр эх орноо тийм ч их санадаггүй (инээв).
 
-“Сантос”-д шүтэн бишрэгчид тань тойрон хүрээлдэг байсан бол Испанид гудамжаар чөлөөтэй алхаж байна уу? 
-Испанид ч ялгаагүй л байна. Шүтэн бишрэгчдийн давалгаа “Сантос”-д байсан үеэс минь илүү болсон. Би энэ байдлыг тоохоо больсон.
 
-Та өнгөрсөн зун цомын төлөө “Барса”-тай хүч үзсэн байх аа? 
-(инээв) Тийм ээ. Финалд ирээдүйн нэг багийн хамт олонтойгоо өрсөлдсөн. Бид хааяа энэ талаар дурсан ярих дуртай.
 
 -Нууц биш бол юуны талаар ярьдаг вэ?
 -Бид ярьж хөгжилддөг. Гэхдээ энэ яриа багийн дунд л үлдэг.
-Зургадугаар сар таны авьяасыг бүрэн нээх үү?
 -Энэ үйл явдал намайг бүрэн нээнэ гэж бодохгүй байна. Бразилийг зорих багууд ялалтын төлөө ирж байгаа. Багуудын бэлтгэл ч сайн байгаа. Хөлбөмбөгчид хожих гэж бэлтгэл хийдэг. Талбайд гайхуулах гэж биш ялах гэж гардаг.
-Удахгүй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Догдолж байна уу?
 -Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирлээ. Аз болоход тэмцээн төрөлх нутагт минь болж байна. Тийм учраас бид бахархалтайгаар талбайд гарах болно. Энэ жилийн дэлхийн аваргын тоглолтууд бидний хувьд мартагдашгүй байх болно. Ард түмнийхээ нүдний өмнө тоглох учраас их догдлох болов уу. Гэхдээ би сэтгэлийн хөөрлөө барина.
 
-Хөлбөмбөгийн оронд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Энэ тэмцээн бидний хувьд том боломж. Мөн олон үндэстнүүд манай орон, соёлтой танилцах болсонд баяртай байна. Бид та бүхнийг найрсгаар хүлээж авах болно. Бразильд тавтай морил.
 
 -Та сугалаанд хэр сэтгэл хангалуун байна. Бразилийн шигшээ хүндхэн багтай таарсан гэж бодохгүй байна уу?
 -Би Барселонад сугалааны хуваарийг харсан. Гайхалтай багуудтай таарсан байна лээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүх баг хүчтэй. Тийм болохоор тэр баг нь манай өрсөлдөгч гэж хэлж чадахгүй байна.
-Лионель Мессигийн талаар их ярьдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та хоёр өрсөлдөгчид. Энэ талаар яриач?
 -(инээв) Бид хоёр финалын тэмцээний талаар ярьсан. Мэдээж, Бразиль хожих болно. Месситэй нэг багт тоглоно гэдэг миний хувьд аз. Месси миний баатар. Би түүнийг үргэлж хүндэлж, сайн сайхныг хүсэх болно.
-Та хоёр нэг клубт тоглож байгаа. Месси таныг гайхшруулж байна уу?
 -Тэр үргэлж намайг гайхшруулдаг. Би өмнө нь Мессиг зөвхөн зурагтаар л хардаг байсан. Харин одоо хамтран тоглогчид болсон. Месси цаг ямагт агуу хөлбөмбөгчин болохоо харуулдаг. Би түүнийг хэзээ ч үгүйсгэхгүй.
-Бразилийн шигшээ багийн шүтэн бишрэгчид танд итгэл хүлээлгэж байгаа. Тэдний итгэлийг алдахгүй биз дээ? 
-Би “Эх дагина”-ы төлөө сүүлчийн хүчээ шавхах болно. Манай багийн мөрөөдөл бол аварга гэдгээ батлах. Шүтэн бишрэгчид маань бидэнд итгэлтэй байгаарай. Мария эх биднийг ивээх болно.

URL:

Сэтгэгдэл бичих