30 сая төгрөгийн үнэтэй нутаг ус буюу “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ийн “Авлига”

XXI зуун гарчихаад байхад гэрэл цахилгаанд холбогдоогүй Монголын хамгийн ядуу сум Дорнодын Матадад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг” компани газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. 2005 оноос хойш тус компани Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талыг там болгосон шигээ Матад сумыг “матар” болгоод байгаа тухай энд өгүүлэх гэж байна.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийн Тамсагийн сав газраас илрүүлсэн 119,6 сая баррель газрын тосны нөөцөөр Монгол Улс дэлхийд 39-т жагсах болсон.

Гэтэл энэ баялгийн эзэд болсон Матад сумынхан өнөөдрийг хүртэл лааны гэрэлд шар нар, бор хоногийг өн гө рүүлж, байгаль орчноо газрын тосны шавх руунд сүйтгүүлчихээд 30 сая төг рөгөөр амаа таглуулан амьдран суу саар байгаа нь өрөвдөлтэй гэхэд ч бага дахаар дэндүү эмгэнэлтэй санагдав. Тийм дээ ч хаа холын 1000 кмийн алсад бай гаа Матадынхны өмнөөс сэт гэл эм тэрсэндээ дуугүй өнгөрч чадахгүй нь.

Одоогоос жилийн өмнө буюу 2010 оны тавдугаар сард Монголын байгаль хамгаалах иргэний хө дөл гөөнүүдийн эвсэл, Нээлт тэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “ПетрочайнаДачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаанд мониторинг хийж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан юм.

Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ц.Наранцэцэг болон нутгийн нэр бүхий таван иргэн тус компаниас байгаль орчны нөхөн төлбөрт нэг тэрбум 356.6 сая нэхэмжилсэн. Баянзүрх дүүргийн шүүгчийн 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4484 тоот захирамжийн дагуу Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тосон-Уул 19-р талбай дээр хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй талбай газрын тос, техникийн бо лон ахуйн хог хаягдлаар бо хир логдсон, нөхөн сэргээлт нь технологийн шаардлагын дагуу хийгдээгүйгээс газрын тос нэвчин гарч ирснээр хар тосны толбууд үүсч, газрын гадарга зөөлөрч бамбалзан цөмөрч магадгүй болсон.

Мөн биологийн нөхөн сэргээлт хийсэн тарьц суулгац нь борооны усны угаагдлаар ил гарсан, зарим хэсэгт нь газрын тосны шингэн хаягдал дээш нэвчсэн, газрын хөрс, бэлчээр талхлагдсан байна. Тиймээс газрын хөрс, бэлчээрт учирсан нийт хохирлын хэмжээ нэг тэрбум 356сая 622.46 мянган төгрөг буюу 1356.6 сая төгрөг хэмээн тогтоож байсан юм. Хор хөнөөлийг нь тодруулбал газрын тосны хайгуулын өрөмдлөгийн үед гардаг үйлдвэрлэлийн шингэн хаягдалд агуулагдаж буй хи мийн бодисууд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Түүнчлэн ол борлолтын явцад дотроо хатуу биет агуулсан, уусгасан их хэм жээний ус гадарга дээр гарч ирдэг аж. Үүнийг үйлдвэрлэсэн ус гэж нэрлэдэг бөгөөд энэхүү усанд агуулагдах бензин, толуен, мөнгөн ус, цайр, тугалга нь нөхөн үржихүйн болон мэдрэлийн эрхтэн систем, цусыг хор дуулах, хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ба натри нь хөрсийг бохирдуулж, ургамал дахин ургах нөхцөлгүй болтол хор хөнөөл учруулдаг. Ийм их хор хөнөөлтэй, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, хятад стандартаар Монголын хууль, мэргэжлийн хяналтынхны амыг тагладаг “Петрочайна Дачин Тамсаг” компани өнөөдрийг хүртэл тэнд үйл ажиллагаа явуулсаар байгааг уншигчид маань мэдэж байгаа. Тиймээс бүтэн жил өнгөрсөн ч хэрхсэн нь тодорхойгүй энэ хэргийг эргэн сурвалжлахад Засаг дарга Ц.Наранцэцэг нь нэхэмж лэлээсээ татгалзсан ту хай сонсов.

Учрыг нягталбал Засаг дарга эмэгтэй “Пет рочайна Да чин Тамсаг” ХХК-тай хамтран ажил лахаар тохиролцсон тул нутгийнхныхаа эрх ашгийг үл тоон Эвлэрлийн гэрээ бай гуулжээ. Сумынхаа төвд бай шин барихын тулд 30 сая төг рөгийг тус компаниас авахаар тохиролцсон талаар нут гийнхан нь хэлэв. 30 сая төгрөгийн “амбаар”-аар алдарт Мэнэнгийн талын сүйтгэгдсэн байгаль орчин, Матадынхаа газар нутгийг “тохиролцсон” Засаг дарга эрүүл хүн мөн үү. Ямар хямдхан, бас эмтрэх сэтгэлгүй хүн гэхээрээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан ийм тохиролцоо хийж чаддаг байна вэ.

Жилд газрын тосны ашиг орлогоос хэдэн сая ам.долларын ашиг орлого олж буй “Петрочайна Дачин Тамсаг” ком панийн үйл ажиллагаатай манай Засгийн газар бараг бү- рэн бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж танилцан, хатуу үүрэг даалгавар өгөөд ирсэн. Үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг ч анхааруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл “Петрочайна Дачин Тамсаг “ компани үүрэг, даалгавар, төрийн хол богдох байгууллагуудын шаард лагыг биелүүлж буй эсэх нь тодорхойгүй байгаа.

Засгийн газрын хэмжээнд асуудлаа ярьдаг хэмээн орон нутгийнханд томордог энэ компанийнхан сумын Засаг даргатай ийнхүү то хиролцон Монгол Улсын байгаль орчинд учруулсан хор хө- нөөлөө 30-хан сая төгрөгөөр үнэлснийг авлига гэхээс өөрөөр ойлгох арга алга. Өнөөдөр Азийн зах зээлд нэг баррель нефть 120 орчим ам.долларын ханштай байна. Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар өдөрт дунджаар 4.800 баррель түүхий нефть олборлон зөөж буй энэ компанид 30 сая төгрөг буюу 20 гаруй мянган ам.доллар ямар үнэ цэнэтэй вэ. Нэг сая гаруй ам. доллараар үнэ лэгдсэн Монголын байгаль орчны нөхөн төлбөрийг 20 мянган ам.доллараар тохи ролцож, эрх мэдэл бүхий нэгний амыг нь үдэж буй нь басамжлал биш үү.

Тус компанийн албан ёсны мэдээлэл, тайланд дурдсанаар 2007 онд нөхөн сэргээлтийн ажилд 2.5 сая ам.доллар, 2008 онд 8.4 сая ам.доллар, 2010 онд 16 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Гэтэл Мэнэнгийн тал, Тамсагийн сав газар өнөөдрийг хүртэл хэзээ мөдгүй сорж авахад бэлэн намаг мэт газрын тосонд бамбалзсаар, хүн байтугай амьтанд аюултай бүс болчихоод байгаа нь энэ компанийн хийсэн нөхөн сэргээлт гэж үү.

Албаны эх сурвалжийн хэлс нээр “Петрочайна Дачин Там саг” ХХК нь БНХАУ-ын төрийн өмчит үндэсний газрын тосны корпораци (China National Petroleum Corporation буюу PetroChina -ийн том салбар болох “Дачин Ойлфиилд Лимитед” компанийн “охин”.

БНХАУ-ын Засгийн газраас гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулах эрхтэй цөөхөн хэдэн компанийн нэг “Петрочайна” нь газрын тос, байгалийн хийн салбарт хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт төдийгүй хөрөнгийн үнэлгээ, газрын тосны тогтвортой олборлолт, ашгийн татвар төлөлтөөр Хятад улсдаа тэргүүлдэг. Гэтэл ийм нэр хүнд бүхий компанийн “охин” Монголд ийм ядмаг, аргаа барсан үйл ажиллагаа явуулж, орон нутгийнханд хэд гурван төгрөг тараан, амыг нь үдэхийг оролдож байгаа нь дэндүү нэр хүндээ барсан ёс зүйгүй үйлдэл юм. Орон нутгийнхан төдийгүй за рим хэвлэл мэдээллийнхэнд ч мөнгө хаяж, “Петрочайна Дачин Тамсаг” компани Тамсагийн сав газрыг Тансаг болгож байна” хэмээн бодит байдалд нийцээгүй сурталчилгаанд хэдэн арван сая төгрөг цацаж буй нь хэтэрхий өрөвдөлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсад газрын тосны чиглэлээр 10 гаруй компани үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын тосны үйл ажиллагаатай холбоотой стандарт алга. Газрын тосны газрынхан хэдэн жилийн турш үүнийг боловсруулж байгаа гэх боловч гараас гарсан ганц ч ажил алга.

Тиймдээ ч хайгуулаас албан ёсны олборлолтод шилжсэн “Петрочайна Дачин Тамсаг” компанид хариуцлага тооцох эзэнгүй, байгаль орчноо ч стандартын дагуу нөхөн сэргээлгэж чадахгүй, өнөөдрийг хүртэл хятад стандарт, хятад дүрэм журам үйлчилсээр байгаад Газрын тосны газрынхан ямар хариулт өгөх вэ?

Монголын хуулийн цоорхой, Газрын тосны газрын энэ мэт унхиагүй, урагшгүй үйл ажиллагааг хэдийнэ судалсан “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хятад удирдлагууд энэ салбар дахь “монгол стандарт”- ыг нэхсэн тайлбараар тө- рийн шүүхийн өмнө пээдийж , байгаль орчныг маань 30-хан сая төгрөгөөр худалдан авч байгаа нь Матадынхнаас илүү эмгэнэл Монголын төрийн байгуулагад нүүрлэснийг илтгэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих