Хүсэлт гаргаад хүлээж байгаа жилээр нь асуудлыг шийдэх үү
Гэр бүлийн хэрэглээний зориулалтаар иргэдэд 52 байршлын 15.3 га газартгазар өмчлүүлэхээр болсон. Албаны хүмүүсийн хэлж буйгаар бэлтгэл ажил хангагдсан бөгөөд газар өмчлүүлэх ажлыг удахгүй эхлэх юм. Гэтэл Багануур болон Баганхангай дүүргийн 10 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ өгөөд олон жил болгож байгаа ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй тухай холбогдох хүмүүс хэлж байгаа.
Өнгөрсөн удаагийн дүүргийн ИТХ-ын дарга нарын ээл-жит уулзалт Багахангай дүүрэгт болсон. Тус уулзалтын үеэр холбогдох хүмүүс тухайн дүүрэгт очиж газар олгох, барилгын үйл ажиллагааны журам болон гэр хороолол дахь Захирагчийн ажлын албадын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Дээрх мэдээллүүд иргэдэд, албаныханд хэрэгтэй байгаа хэдий ч зарим нь газрын асуудлыг л ихээр сонирхож байсан юм. Учир нь иргэдэд газар өмчлүүлэхдээ өргөдлийг цахим хэлбэрээр авч, сонгон шалгаруулалтыг ч цахимаар явуулна. Ингэснээр өнгөрсөн оны тавдугаар сарын 31- ний өдрөөс өмнө нийслэлд бүртгүүлсэн хүн бүр хүссэн газраа өмчлөх хүсэлт гаргаж, газартай болох боломжтой юм. Гэхдээ өмчлүүлэх газрын дийлэнх нь дэд бүтэц очоогүй газар байгаа тухай албаны хүмүүс хэлж байсан. Тиймээс иргэд аль болох дэд бүтэц очсон газарт газар өмчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа. Гэвч нийслэлийн есөн дүүргийн хоёрт нь иргэдэд өмчлүүлэх газар байхгүй. Ингэхлээр тухайн дүүрэгт амьдардаг иргэд бусад дүүрэгт газар өмчлөх юм.
Нийслэлийн зүгээс алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх бодлого барьж байгаа тухай албаны хүмүүс мэдэгддэг. Өнгөрсөн удаагийн дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалтын үеэр Багануур Баганхангай дүүргийн удирдлагууд газар өмчлүүлэхдээ дүүргийн иргэ-дэд давуу байдал олгож болох эсэх талаар лавлаж байсан. Багануур дүүргийн тухайд гэхэд л 7000 орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ өгөөд 10 орчим жил болж байгаа аж. Тийм учраас дүүргийн зүгээс II хорооны нутагт 900 га газрыг өмчлүүлэхээр бэлтгээд байгаа гэнэ. Харин Баганхангай дүүргийн 3000 иргэн мөн л газар өмчлөх хүсэлтээ гаргасан талаар хэлсэн. Гэвч нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл “Газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр явуулах учраас дүүргийн иргэдэд давуу байдал олгоно гэсэн ойлголт байхгүй” гэсэн хариу өгсөн. Үүний зэрэгцээ Баганхангай дүүрэгт газрын нөөц байгаа тухай ч дурдаад авсан. Гэхдээ Багануур дүүргийн иргэдийн асуудлыг нааштай талаас нь шийднэ гэсэн хариуг хЧэлбогдох хүмүүс хэлж байгаа юм. Харин энэ нь иргэдэд ялгавартай хандсан болох тухай зарим хүмүүс хэлж байна. Мөн дээрх хоёр дүүргийн газар дэд бүтцэд холбогдоход хялбар, нийслэлтэй засмал замаар холбогдсон зэрэг давуу талтай. Тиймээс иргэд аль бблох Налайх, Багануур, Багахангай гэсэн дүүргүүдэд газар өмчлөх хүсэлтэй байгаа гэнэ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч иргэнд газар өмчлүүлээгүй бөгөөд үүнийгээ нэгдсэн төлөвлөлтийн дагуу газар олгох зорилготой тухай хэлдэг. Үүнээс үүдээд иргэдийн дунд газар өмчлөх хүлээлт үүссэн. Тиймээс иргэдийг газартай болгохын тулд дээрхийн жишгээр ялгавартай хандаж болохгүй юм.
Г.БАЯРЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: