Баян байх нь ядуугаас илүү зовлон болж байна

Баян оронд төрсөн ядуу монголчууд баялаг ихтэйгээсээ болж байнгын атаканд өртөж байх юмаа. Үнэндээ өнөөдөр аргаа барсан зарим нь манайх алт ч гүй зэс ч гүй, ашигт малтмалын салбар ч гүй дэлхий ядуу улс орнуудын нэг байсан бол энэ мэтийн дарамт ирээд байх нь бага байсан да хэмээн ярьж байх юм. Тэртэй тэргүй ямар хоосон хүний хоёр чихийг нь авхын биш гэгчээр баялаг ихтэй орд газарууд байгаагүйсэн бол байнгын ийм дарамтанд бол орхооргүйл байсан байх. Одоо тэр Орос ах нарыг хар.


Олон арван том ор газарууд элэрч тэрнийг нь манай мулгуу төрийн түшээд Америк Канад мэтийн улс орнуудад зүгээр падарклах шахуу өгөөд байхаар нь дургүй нь хүрээд нефтийн нийлүүлэлтээ зогсоож эхлэж байна. Тэгээд тэр асгатын ордоо хурдал алив, дээрээс нь танай Монголоос Ураны том орд илрээд дэлхийн чих дэлдийж байхад манайхнаас нуух шахуу байснаа тайлбарла. Одоо та нар Алт зэсээ Америк Канадруу зөөлгөөд дууслаа. Адгийн наад зах Ураны салбараа бидэнд өгснийхөө дараа унах унаандаа шатхуун залгуулах тухай бодох хэрэгтэй гэж байна. Товчхондоо бол нэг ийм л атак яваад байгаа юм. Үнэхээр ч бид ашигт малтмалын салбараас тодорхой хэмжээний эзэмшлийг Оросуудын мэдэлд хүргэж байж лизингээр авсан хэдэн машинаа түрэж биш унаж явах боломжтой юм шиг байна. Ядуу байх үнэхээрийн зовлон. Гэхдээ баялаг ихтэй байх нь тэрнээс ч илүү тамтай юм шигээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих