Их хэмжээний мансууруулах бодис хил гаргах гэж байжээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашинд нуун, хууль бусаар оруулж ирж байхад нь хилчид саатуулжээ. Тэд ICE, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явсныг хилчид илрүүлэн, шалгаж байна.
Мөн хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас иргэд их хэмжээний сум хууль бусаар оруулж ирснийг хилчид илрүүлжээ. Уг иргэд ТОЗ-8 маркийн бууны 48 мянган ширхэг сум улсын хилээр оруулж ирэхэд нь саатуулжээ.
URL: