80 жилийн босго алхах “Учиртай гурван толгой” дуурийг амилуулна

bf8802c5d95bb29ebig_500x500Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ бямба гарагт тоглоно.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий  “Учиртай гурван толгой” дуурийг тус театрын хамт олон 80 дахь жилтэй нь учран золгуулж байгаа юм. Их зохиолч Д.Нацагдоржийн гүн агуулгат яруу шүлэг, Б.Дамдинсүрэнгийн уянга төгс тансаг аялгуу хослон бүтсэнээр хүн бүхний сонсох дуртай домогт бүтээл болж чадсан билээ. Д.Нацагдоржийн жүжгийн зохиолуудаас хамгийн их дэлгэрсэн нь “Учиртай гурван толгой” юм.

“Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг анх Улсын төв театрт 1934 оны аравдугаар сарын 21-нд тоглож, 1942 онд жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж дуурь болгосон түүхтэй. Дараа нь Улсын хөгжимт драмын театрт 1950 онд шинэчлэн тоглосон юм. Улсын дуурь, бүжгийн театр 1976, 1996 онд шинэчлэн найруулж, нийт таван удаа шинэчлэн тогложээ. Энэ дуурь одоо хэр нь сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүртээл болсоор буй. Харин энэ жил уг дуурь 80 насныхаа ойтой золгож байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих