Найман тэрбумаар юу хийв

a0e0c783-97c8-4ad9-b690-7903be6648f3УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд өнөөдөр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газар /МТШХХГ/-ын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. УИХ-аас өгсөн чиглэлээр тус газрын дарга Ц.Жадамбаа Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар шатанд яваа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх ёстой байсан ч энэ тухай тайлагнасангүй, байгууллагынхаа ажлыг танилцуулсан нь шүүмжлэл хүлээлээ.

ТҮЦ машин төрийн үйлчилгээг түвэг чирэгдэлгүй болгож чадаж байгаа юу. Энэ асуултад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар /МТШХХГ/-ын дарга Ц.Жадамбаа өнөөдөр  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хариуллаа.

 

Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй ТҮЦ машин байршуулжээ. Иргэд тэндээс  хорооныхоос эхлээд  цагдаагийн тодорхойлолт зэргийн лавлагааг авч байгаа ба Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа газар хэлтсүүдийн ажлын ачаалал багассан гэнэ. Гэхдээ нэг бүр нь 11 сая төгрөгийн өртөгтэй уг машин хүн бүрийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тухай УИХ-ын гишүүд шүүмжиллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд “Өндөр настнууд ТҮЦ машин дээр очоод өргөдөл бичих нь байтугай яаж скайнердахыг ч мэдэхгүй. Ийм үйлчилгээг нэвтрүүлснээ төрийн үйлчилгээ ухаалаг болголоо гэж бодож байгаа бол том эндүүрэл болно.

Үүнийхээ оронд сум бүр лүү өндөр өртөгтэй татсан шилэн кабелуудыг төрийн байгууллагууд руу хэрхэн хүргэж, ашиглах вэ гэдгийг бодох ёстой” гэлээ. Гэтэл МТШХХГ-аас уг асуудлыг сумд өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх ёстой гэдэг гэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд нэг сумаас 30-40 сая төгрөг гарна. Харин суманд энэ нь ахадсан төсөв аж.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын багцад найман тэрбум төгрөг суулгажээ. Гэхдээ түүгээр хийсэн  тодорхой ажил харагдахгүй, үр дүн муутай байгааг ч шүүмжиллээ. Тухайлбал, өргөдөл гомдлын ухаалаг системийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр хоёр   тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ тухай асуусан асуултад Ж.Жадамбаа дарга нөгөө л “бөөсөө” ярина гэгчээр ТҮЦ машинаа л ярив. Уг нь ирэх  долдугаар сарын 1-нээс 25 төрлийн төрийн үйлчилгээг иргэд цахимаар авдаг болох ёстой аж.  Гэтэл үүний бэлтгэл  ажил нь хангалтгүй байгаа аж. Иймээс найман тэрбум төгрөгөөр яг  юу  хийснийг шалгах шаардлагатай гэдэгт  байнгын хорооны гишүүд санал нэгдлээ.

geregmn


URL:

Сэтгэгдэл бичих