Keanu Reeves найз бүсгүйтэй болжээ
Хэрэв интернэтээр цацсан мэдээлэл үнэн бол Холливуудын жүжигчин Кину Рийвез сахал үсээ ч хусахаа больж, бадарчны амьдралыг сонгосон нэгэн. “Матриц” киноны од 46 настай жүжигчин эр өчигдөр Лондонд нэгэн үл таних бүсгүйтэй зугаалж явсныг папарраци зурагчин “барьж” авчээ. Тэрбээр “Нобу Беркли” нэртэй нэгэн ресторанаас хүрэн нүдтэй хөөрхөн бүсгүйтэй инээмсэглэн гарч ирсэн гэнэ.
Гэрэл зурагчдаас үргэлж холуур явахыг хичээдэг Кину энэ удаа хүрэн нүдтэй бүсгүйтэй тун аз жаргалтай байгаа харагдсан ажээ. Тэрбээр нэг гартаа мотоциклийн хамгаалалтын малгай барьсан, жинсэн өмд, ногоон хүрэм өмссөн байсан гэнэ. Кину саяхныг хүртэл Холливуудын жүжигчин хамтран тоглогч Чарлиз Теронтой нэр холбогдож байсан юм. Өнгөрсөн жил тэдний гудамжинд тэврэлдэн зогсч буй гэрэл зураг хэвлэлээр тарсны дараа тэднийг хамтдаа амьдарч байгаа гэж шуугих болсон билээ. Тэд 1997 онд “Чөтгөрийн өмгөөлөгч”, 2001 онд “Миний дуртай арваннэгдүгээр сар” кинонд хамт тоглож байсан юм. Жүжигчний ганцаардлын шалтгаан нь түүнийг 2001 онд авто машины ослоор орхисон эхнэр, хүүхэд нь гэдэг ажээ. Тэрбээр саяхан Будапешт хотод “Ронин” хэмээх киноны зураг авалтаа дуусгасан байна.
URL: