“Алтай констракшн” компани мөнгө цацан байж ногоон байгууламж “сүйтгэдэг”

altai-zaki“Алтай констракшн” компани нэгдүгээр сургуулийн өмнө хоёр ихэр барилга барьж буй. Эхнээсээ л тэр хавийн оршин суугчид хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Гэтэл нэг өглөө үүрээр шахуу барилга баригдаж буй хэсэгт байсан 10-аад модыг тайрч, сугалж хаяжээ. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн байна. Ингээд аргаа барсан оршин суугчид хэвлэлийнхэнд хандсан байдаг.  Ингэхдээ сайхан ургаж байсан модыг тайрч, хугалж хаялаа гэсэн байгаа юм. Маш олон иргэд тус компанийн гаргасан энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай улс сүүлийн жилүүлэл мод тарих үндэсний хөтөлбөр хүртэл баталж, мод ихээр тарьцгаах болсон. Гэтэл эхнээсээ ургасан модыг тайрч, сугалж хаяж байгааг юу гэж ойлгох вэ?IMG_5309 IMG_5311Бид “Алтай констракшн” компанийн барьж байгаа нэгдүгээр сургуулийн өмнөх барилга дээр очлоо. Барилгын инженер гэх залуу манайх бүх зөвшөөрөлөө авсан. Моднуудыг өөр газар шилжүүлэн суулгасан. Байгаль орчны яам, ногоон хөгжлийн газраас зөвшөөрлөө авч байж модыг нүүлгэн шилжүүлсэн.  Шаардлагатай бол манай энэ асуудлыг хариуцсан ажилтан Баярмаа гэдэг хүнтэй уулзаад баримтыг нь харж болно гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Бид Баярмаатай холбогдоход марктенгийн албаныхантайгаа холбож өглөө. Мактенгийн албаныханых нь хэлснээр хуулийн дагуу зөвшөөрлөө авсан. Модыг нь байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас төлөвлөгөө гараад түүнийх нь дагуу бид нар дансанд нөхөн төлбөрөө төлж барагдуулсан. Бүх үйл ажиллагаа зөвшөөрлийн дагуу явагдаж байгаа. Зөвшөөрөлтэй учраас удахгүй ашиглалтанд орох гэж байгаа. 10 мод байсныг авч шилжүүлсэн гэсэн тайлбар хэллээ.IMG_5350Дараа нь бид  Байгаль орчин ногоон  хөгжлийн газраар орлоо. Сүхбаатар дүүргийн ногоон байгууламжийн асуудал хариуцсан ажилтан С. Үүрцайхтай уулзсан юм.

“Алтай констракшн” компани нэгдүгээр сургуулийн өмнө хоёр ихэр барилга барьж байна. Ингэх явцдаа тэнд байсан 10 аад модыг авч хаясан, тайрсан гэх гомдол иргэдээс ирсэн юм. Харин компанийн зүгээс та бүхнээс  зөвшөөрөл авсан гэх юм. Энэ үнэн үү?

Зөвшөөрөл гэж байдаггүй. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг ашиглалт хамгаалалтын ажлын үед баримтлах журам гэж байдаг. Үүнийг үндэслэж хэрвээ тухайн бүтээн байгуулалтын ажилд ногоон байгууламж багтан орж зураг төсөл нь гарсан бол нөхөн төлбөр тооцож явдаг.

Тэгэхээр мөнгөө л төлчихвөл ногоон байгууламжийг “сүйтгэж” болох нь ээ?

Нөхөн төлбөрийн үнэ тарифын хувьд 2007 онд баталсан байдаг.  Нөхөн төлбөрийг аваад хотын ногоон байгууламжийн санд мөнгийг нь төвлөрүүлсэний дараа ажлыг эхлэхийг зөвшөөрдөг. Хэрвээ мөнгө төгрөгөө төлөөгүй нөхцөлд мод тайрсан бол арга хэмжээ авдаг. Тэр барилгын хувьд энэ тухай хүсэлтээ манайд өгсөн.  Барилга нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сөүлийн гудамжинд байрлаж байгаа.  “Хурган Мөнх” , “Рояал” гэдэг хоёр аж ахуй нэгж байгууллагын ажлын байрны зориулалтай барилга байгаа. Авто машины зогсоол барих зорилгоор төлөвлөлтөнд орсон 16 ширхэг шилмүүст мод 71 метр хашлага, 732 метр кв зүлгийг шилжүүлэн суулгах боломжгүй  мөн 260 м/ кв явган хүний замын хавтан 147 м ногоон байгууламжийг хайс хашлагыг шилжүүлж суулгах боломжгүй учраас дээрх журмын дагуу нөхөн төлбөр тооцож авсан.

Нууц биш бол хичнээн төгрөг авсан бол?

115 сая 716 мянга 280 төгрөгийг тухайн хоёр компани хувааж төлсөн байгаа. Төлсөн баримтыг нь харж болно. Тэгэхэээр энэ нөхөн төлбөрийн мөнгөөр өөр газар ногоон байгууламж хийнэ гэсэн үг. Ийм л журмаар явдаг юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ийм тайлбар өгч байна. Эндээс харахад дүрэм журам , жам ёсоорсоо болсон үйлдэл мэт. Гэхдээ хөрөнгө мөнгөтэй л бол ногоон байгууламжийг авч хаяад ч хамаагүй барилга барих эрх компаниудад олгогдож. Угтаа барилгын тухай хуулийн 3.1.11-д зааснаар “барилгын орчны тохижилт” гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж байх ёстой гэж байгаа.  “Алтай констракшн” компанийн хувьд тухайн хоёр барилгаа ногоон байгууламжтай барих бус байсан ногоон байгууламж, модыг нь үүрээр бараг л хулгайгаар тайрч хаясан нь иргэдийн бухимдлыг барж байгаа юм.

Ногоон байгууламж ямар ашиг тустайг хүн бүр мэднэ. Цэвэр агаар , хүчил төрөгч бэлэглэдэг ид шидтэй. Дээрээс нь хэдэн арваас хэдэн зуун жилийн настай. Ийм л учраас тэр хавийн оршин суугчид модоо харамлаж, тайруулсандаа, хатуухан хэлэхэд устгуулсандаа харамсаж суугаа юм.527-1383013909С.Оюун_1

С.Оюун сайд аа! Нэг хэсэг нь мод тариад, нөгөө хэсэг нь “устгаад” байгааг юу гэж ойлгох вэ?

“Алтай констракшн” компанийн хувьд мод бут тайрч, устгах нь хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 120 мянгатын автобусны буудлын ойролцоо тус компани орон сууц барих ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ мөн л тэр хавийн моддыг тайрч, үгүй хийсэн юм. Ингээд бодохоор энэ компанийнхан хөрөнгө мөнгөтэйгээрээ далимдуулж амьтай ургамал болох модыг хайр найргүй устгаж байна. Харин байгаль орчин ногоон хөгжлийн газар нь ийм зүйлийг зөвшөөрч, хэдэн төгрөг аваад сууж байдаг журамтай гэж бодохоор хэлэх ч үг алга. Цаашид ийм байх аваас жил үр баахан хөрөнгө мөнгө зарж мод тарьж байгаа нэрийдлээр жүжиг тавиад яах юм бэ??? Бас нэг мөнгөтэй, бэл бэнчинтэй барилгын компани нь гарч ирээд тарьсан модыг нь устгах зөвшөөрөл аваад барилга байшин сүндэрлүүлээд байх юм биш үү гэх асуулт гарч ирж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яам ч энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол нэг хэсэг нь эко орчинд ногоон байгууламж дунд амьдарна гэж шоу хийж баахан мөнгө зарцуулан байж мод тариад, нөгөө хэсэг нь тарьсан модыг нь “булшлаад” байвал мод тарих үндэсний хөтөлбөрөөр яах юм бэ?

Бид “Алтай констракшн” компанийн шударга бус үйлдлийг үргэлжлүүлэн мэдээлсээр байх болно.

Ж.Батхишиг

Эх сурвалж: http://www.hunnu.mn/content/43291.htm


URL:

Сэтгэгдэл бичих