Г.Ариунчулуун: Австралид суралцахад ажиллах виз шууд дагалддаг
-Танайхаар дамжуулж, Австралид сурвал хэлний мэдлэг шаардахгүй гэж танилаасаа сонслоо.
-Манайх 2010 оноос Австрали улсын Нью Соут Уэлс мужийн Боловсролын хэлтсийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манайхаар жуулчлуулснаар Нью Соут Уэлс мужийн Боловсролын хэлтсийн харьяа 360 гаруй дунд сургууль, коллеж, их, дээд сургуульд сурах боломжтой. Австралид сурахад IЕLTS оноо шаарддаг. Шаардлагатай оноо авч чадаагүй хүмүүс тэнд сурч чаддаггүй. Тэгвэл манайхаар жуулчлуулбал, IELTS оноо шаардлагагүйгээр EAP буюу их сургуулийн сургалтын системийг ойлгохуйц хэмжээнд хүргэх англи хэлний сургалтад 30 хүртэлх долоо хоногийн хугацаатай сураад, шууд бакалавр, магистрантурт сурч болно.
Мөн манайх Австрали улсад ерөнхий англи хэлний сургалтад хоёр сар хүртэлх хугацаагаар сургах сургалтдаа бүртгэж байна. Энд дэлхийн бүх улсаас хүмүүс ирж сурдаг учраас гадаадын иргэдэд хэлийг ямар арга барилаар сургах вэ гэдгээ мэддэг, олон жилийн туршлагатай. Түүнчлэн англи хэлийг богино хугацаанд системтэй сурах боломж олгоно. Австралийн хичээлийн улирал нэг, дөрөв, долоо, аравдугаар сард эхэлдэг. Одоо долдугаар сард хичээлийн шинэ улирал эхэлнэ. Иймээс 12-оос дээш насны хүүхдүүд нэг улирал айлд байрлаж, Австралийн ерөнхий боловсролын сургуульд өөрийн түвшнийхээ ангид сурах боломжтой. Сургууль бүр асран халамжлагчийн үүрэг гүйцэтгэж, хүүхдийг гэртээ байлгадаг айлтай. Манайхаас төдөн насны, ийм шашин шүтлэг, зан төлөвтэй, тийм хоол иддэг хүүхэд очно гэх мэт мэдээллээ өгнө. Ингээд эцэг, эхчүүд асран хамгаалагчтай онлайнаар гэрээ хийнэ.
-Манайхан Америкт сурахыг илүүд үздэг. Австралид сурснаар тухайн суралцагчид ямар ашигтай вэ?
-Өндөр боловсролыг хямд үнээр эзэмших хамгийн энгийн арга бол Австрали улсад сурах. Унаган англи хэлтэй томоохон таван улсын нэг Австрали нь боловсролын түвшингээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Бакалавр, магистрантурт суралцаж байгаа хүнийг гэр бүлээрээ ирэхийг зөвшөөрдөг. Суралцагчийн гэр бүлийн хүнд нь бүтэн цагаар ажиллах, өөрт нь долоо хоногт 20 хүртэл цаг ажиллах виз дагалддаг. Хүүхдүүдийг нь улсын сургууль, цэцэрлэгт 50 хувийн хөнгөлөлттэй сурах бололцоогоор хангадаг. Ер нь л гаднаас ирж суралцагчдад зориулсан хамгийн таатай эрх зүйн орчинтой улс бол Австрали.
-Австралид сурах хүсэлтэй хүмүүс танайд хэрхэн хандах вэ?
-Манай 70145557, 70144186, 88024353 утсаар болон Нэгдүгээр төрөх эмнэлгийн хажууд, Арслантай гүүрийн баруун талд байрлах TG төвийн 606 тоотод ирж, уулзаж болно. Бид таньд хамгийн зөв аргаар хямд боловсрол эзэмших гарцыг зааж өгнө.
-Зарим орон хөгжиж буй улсын оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг. Австралид сурахад тийм хөнгөлөлт бий юү?
-Засгийн газар хоорондын гэрээтэй улсад тийм боломж байдаг. Австралид бол эхлээд сайн сур, тэдний бахархлыг төрүүл. Тэгвэл сургалтын төлбөрөөсөө 70 хувь хүртэл хөнгөлүүлэх боломжтой
Э.ЦЭЦЭГ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you5
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you8
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/