ЗАСГИЙН ГАЗАР БАЯЧУУДЫГ ДЭМЖИНЭ
“МАК” компанийн эзэмшдэг гэх Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоол гарах тухай нийгэм даяар шүүмжлэн шуугиж байна. Хэвлэл мэдээллийнхэн ч ихээхэн анхаарал хандуулж байна. Уг асуудал нь дан ганц Засгийн газар болон нэг компанийн хэмжээнд хязгаарлагдахгүй.
Улс орны эдийн засаг төдийгүй улс төр, цаашилбал Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой эмзэг асуудал учир олон нийт тэгж их анхаараад байгаа хэрэг. Учир нь уг орд бол жирийн нэг жижигхэн орд биш стратегийн ач холбогдол бүхий орд. Тэгээд ч өмнөх жилүүдэд стратегийн ордыг төрийн мэдэлд авсан юм. Ийм л байх ёстой гэсэн ойлголт нийгэмд хүчтэй болж олон хүний дэмжлэгийг авсан. Нийгмийн сэтгэл зүй, шахалт шаардлагад автсан зарим улс төрч нэртэнгүүд Таван толгойд эззмшиж байсан ард түмний баялгийг ард түмэнд нь эргүүлэн өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. /Одоо зарим нь харамссан, харамласан өнгө аястай яриа хөөрөө гаргаад байдаг, Бодвол хүний юмыг эргүүлж өгөхдөө хармын сэтгэл бууж цаашаа харж уйлан наашаа харж инээснийх биз/
Учир нь стратегийн орд бол монголын нийт ард түмэнд хамааралтай баялаг болохоос ороо бусгаа цагийн сиймхийгээр лицөнзийг нь гартаа оруулсан хэн нэгэн хүнийх биш. Лиценз эзэмшигч бол тэр их баялгийг тарьж ургуулж бий болгоогүй. Угаас өвөг дээдсээс маань үр хойчдоо үлдээж өгсөн баялаг. Гэтэл стратегийн орд нэртэй энэ их баялгийг ээлж дараалан гадаад, дотоодын баян гэх хүмүүстэй нийлж хуваан идзх аргыг Засгийн газар сонгож байгаа нь харамсалтай төдийгүй хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх үйлдэл юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 50-аас дээш хувь эзэмших хуультай байдаг.
Гэтэл нэмэлт хайгуул хийсэн нэрээр төрийн эзэмшлийн, хувийг бууруулах луйврын аргыг бодож олжээ. Тэд эхний ээлжинд Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийг тогтооно гэсэн зарим талаараа дажгүй сонсогдож байж мэдэх хуурамч үгээр жинэхэнэ үйлдлээ нуун далдалж байна.
Учир нь уг ордын 66 хувь нь “МАК” хэмээх ганцхан компанийн өмч болон үлдэж байна. Түүгээр ч зогсохгүй 66 хувиа ашиглах үйл ажиллагаанд нь зориулж 360 орчим сая долларыг олгож байна. Тэгээд бас үйлдвэр барьж өгнө гэнэ. Өөрөөр хэлбэл “МАК”-ыг бүх л талаар нь харж үзэж байгаа хэрэг. Гэтэл их хааныхаа нэрийг дэнчин тавьж, ард түмнээ өрөнд оруулан байж олж ирсэн Чингис бондоос хишиг хүртэх гэсэн үндэсний 800 илүү үйлдвэрлэгчдэд одоо болтол ганц ч зоос хялайлгасангүй. Монголын төрөөр үйлдвэрээ бариулчихаад асар их баялгийн, 66 хувийг мөнгө болгон халаасаа түнтийлгэх дээрэмчин энэ хүмүүсийг азтай гэх үу?
Эсвэл их баялгийг зөвхөн нэг гэр бүлийн увайгүй компанид, эгчихөөд ард түмнээ хоосон орхисныхоо хариуд шуүмжлэл төдийгүй хариуцлага нэхүүлж байгаа Засгийн газрыг азгүй гэх үү?
Аливаа ордын 50-аас дээш хувийг нь төр эзэмшээгүй тохиолдолд гэрээ шударга бус болж гадаад дотоодын хувь хөрөнгөтөнгүүд илүү ашиг олж баялаг маань баялаг биш болдгийн хамгийн том жишээ бол Оюу толгойн гэрээ.
Гэтэл хэдхэн улс төрч, гадныханд л ашигтай болсон энэ гэрээг дахин долоон удаа / дордохын долоон удаа шүү/ давтахаар айж ичилгүй шийдсэн Засгийн газар түүнийг нь үг дуугүй зөвшеөрдөг УИХ-ын хэрэг монголчуудад байна уу?
Оюутолгойнх шиг 7 муу гэрээ хийх гэж байгаа энэ хүмүүс хэний талд үйлчлээд байна аа? Яагаад Оюутолгойн гэрээг дурдаад байна вэ гэвэл “дордуулсан долоон орд”-ын ард мөнгө ихтзй гадныхан, тэдний эрх ашигт үйлчилж байгаа улс төрчид байгаа нь нууц биш.
Сөрж чаддаггүй сөрөг хүчин нэр авсан МАН-ынхан энэ тухай зарлана гээд сүр болсон.Таг чиг. Бодвол өөрийнх нь намынхан байгаа болоод дуугарахгүй байгаа биз гэж олон түмэн ярьж байна.
Цагаан суваргын орд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хамаатайн адил цаана нь хэд хичнээн МАН-ынхан 7 ордын ард, нуугдаж байгаа юм. УИХ, Засгийн газар одоо олон түмний дургүйцлийн хариуд төрийн мэдэл дэх 34 хувь чинь ард түмнийх гэсэн үг гэж хууран ам таглах гэж оролдох биз. Угаас үе уеийн эрх баригчид тэгж хуурдаг юм.
Эхлээд Оюутолгой ард түмнийх шүү гэж хуурсан. Дараа нь Таван толгой, одоо Цагаан суварга гэж хуурна. Энэ мэтээр стратегийн ордуудын өчүүхэн хувийг нь төрийн нэрээр эрх баригчид мэдэлдээ авна. Ихэнх хэсгийг нь хувийн өмчид халдаж болохгүй нэрээр олигархиудын мэдэлд үлдээнэ. Аль алинаас нь улс төрчид хувь хүртэнэ.
Одоо “дордуулсан-долоон орд” нэр авчихаад байгаа стратегийн 7 ордыг энэ мэтээр монголчууд биш ээ УИХ, Засгийн газар ашиглана. Уул нь хувийн өмч гзж тухайн өмчлөгчийн хөрөнгө мөнгө болоод хөдөлмөр шингэсэн өмчийг хэлдэг.
Түүнээс биш хайгуул нь улсын хөрөнгөөр хийгдэж нөөц нь тогтоогдсон орд газрууд бол бүх ард түмний өмч юм. Ийм ордыг гадаадад бол ард түмэндээ хувьцаа хэлбэрээр 100 хувь эзэмшүүлж байна. Гэтэл манайх 100 хувь төрийн мэдэлд буюу ард түмний мэдэлд авсан гэж зарлаад байсан Таван толгойгоо гурав хувааж нэг хэсгийнх нь 10 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр хэзээ нэгэн цагт өгөх болно гэж мэдэгдэж байх жишээтэй.
Тэр ч байтугай Таван толгойг 100 хувь ард түмэнд өгнө гэж гарч ирсэн МАХН, МҮАН-нхан хүртэл стратегийн ордын талаар баримтлах Засгийн газрын бодлогыг дэмжиж байна шуү дээ. Даанч дээ гэж хэлэхэд далан үг багадна гэдэг л болоод байна. Манайхан уул нь бусдыг их дуурайх дуртай улс даа. Гэтэл эрх баригчид маань дуурайх юман дээрээ дуурайхгүйг нь яана. Эрх баригчид дуурайж чадахгуй бол энгийн ард олон дуурайх түүхийн төөрөг гэж бас байна.
Бид муу улс төрч, муу эрх баригчидтай тооцоо хийж хариуцлага тооцож чадаад байгаа бусад ард түмнийг дуурайя л даа. Харалган нь дэндсэн их хурал хариуцлагагүй нь хэтэрсэн Засгийн газрыг дуртай үедээ огцруулж чаддаг дархан эрхээ өөрсдийн болгоё л доо. Ингэхийн тулд хувьсгал, цус гэж дөвчигнөөд хэрэггүй. Сонгуулийн луйврын хар машинаас салах ёстой. Хуучнаас хол байж чадах шинэ хүмүүсийг л сэтгэл итгэлээрээ дэмжихэд болоо.
Гэртээ сууж байгаа, гэргий хуүхдээ зовоолгүй, ажлаа хийж байгаад аав ээжийнхээ сэтгэлийг шаналгалгүй хувьсгал хийх арга чинь энэ шүү дээ. Ийм хувьсгалыг хийхийн тулд хэн нэгэнтэй тэрсэлдэж хараал зүхэл болох хэрэг ер байхгүй. Зүгээр л шинэ хүмүүсийг дэмж, тэдний үгийг сонс, тэднийг анхаар. Хамгийн гол нь тэдэнд итгэ. Тэд хийж чадна. Тэр цагт муу улс төрчид монголчуудыг дарлаж чадахгүй болно.
Д.ПҮРЭВСҮРЭН /ХӨХ ТОЛБО/
URL: