Зээлийн хэрэглээнд донтсон, молиго амархан үмхдэг хүн сүргийг бий болгох зорилгод нь жинхэнэ мэдлэг боловсрол саад болдог
Зээлийн хэрэглээ бол жинхэнэ боолчлолд хүргэх шулуун дардан зам!
Одоо газар сайгүй боловсролын тогтолцоог америкжуулах үйл явц ид өрнөж байна. Харинхан янз бүрийн замаар худалдагдсан улстөрчид тэдний гар хөл боловсролын түшмэдүүд үндэстний боловсролын системээ яг америкийнх шиг стандарттай болгох хэрэгтэй гэж муйхарлацгааж байна. Учир нь үүнийг үнэн хэрэг дээрээ тэдний албан тушаалдаа улдэж байх нэг гол нөхцөл нь бодгосон ажээ.
ЗХУлс-Оросын алдарт матөматикч, МГУ-ын Математикийн институт, Парижийн Дофин Их сургуульд уригдан ажиллаж байсан профессор Владимир Арнольд ингэж баталж байна: Америкийн “улстөрийн товчоо” санхуүгийн элитүүдийн дуулгавартай гар хөл нь болсон улс төрчид нь зориуд санаатайгаар америк жирийн иргэдээ маш доогуур мэдлэг боловсролтой, мөн маш доогуур ёс суртахуун соёлын түвшинтэй болгож цаашилбал тэднийг ийм нөхцөлд байнга барьж байлгахыг хичээж байдаг ажээ.
Яагаад гэвэл жинхэнз өндөр мэдлэг боловсрол бол зээлээр хэрэглэгчдийн донтсон нийгмийг байгуулах цаад зорилготой нь зөрчилдөж байдаг байна. Харин хүүтэй зээлийн өрөнд унасан хүн сүрэг бол угтаа ямар ч эрх чөлөөгүй боолууд билээ! Хэрэв хүмүүс жинхэнэ ёсоор өндөр мэдлэг боловсролтой, дотоод ёс суртахуунтай хувийн соёлтой болчих юм бол тэд маркетинг реклам гэгч түрэмгий ятгалганд нь ховсдуулж байнга шинэ шинэ эд барааг зогсоо зайгүй зээлээр худалдан авахгүй, харин улам өндөр мэдлэг боловсрол уу, жинхэнэ ёс суртахуунт соёл иргэншил урүу, зөвхөн материалаг хэрэглээгээ хангахын төлөө бус амьдарч Хүний дотоод оюунт сэтгэлийн ёс суртахууны хэрэгцээгээ хангахын төлөө тэмүүлдэг болдог.
Харин ийм өндөр боловсролтой, ёс суртахуунтай байх нь зөвхөн зээлийн хэрэглээнд донтсон америкийн нийгмийн мөн чанартай харшилддаг ба элдвийн молиго амархаан умхдэг, ямар ч аргаар хамаагүй мөнгө л хийж зцэс төгсгөлгуй ууж идзж эдлэж хэрэглэх донгоос эөр бараг юу ч мэддэггүй хүн сүргийн нийгмийг бий болгож өрийн боолчлолд барьж байх гэсэн элитийнх нь цаад зорилготой нь зөрчилддөг ажээ!
Жишээлбэл, саяхан Калифорнийн хэсэг эрдэмтэн сэхээтнүүд хүссэн бүх хүмүүсийг их дээд сургуулиудад элсүүлэн авахын эсрэг тэмцэж байсан боловч жишээлбэл, тооны машин эсвэл компьютер ашиглахгүйгээр 111-ыг 3-т хувааж чадахгүй байгаа тийм хүмүүсийг их дээд сургуульд элсүүлэн авахгүй байхыг, тэднээс сургалтын төябөрийг нь авч боловсрол өгч байна гэж тэднийг хууран мэхлэхгүй байхыг эрх баригчдаасаа шаардаж байсан юм.
Тэд нар бас жишээлбэл, физикийн мэдлэгийн хувьд ердийн ус нь шингэн, хатуу, хийн телөвт байж болдгийг ойлгодоггүй, наад захын мэдлэггүй тийм хүмүүсийг их дээд сургуульд элсуүлэн авахгүй байхыг Калифорни мужийн хууль тогтоогчдоос шаардаж тэмцэж байсан юм.
Харин АНУлсын холбооны хууль тогтоомжинд их дээд сургуульд элсүүлэх хууль дүрэмд нь иймэрхүү ямар ч нөхцөл хязгаарлалтууд байдаггүй байна. Зөвхөн сургалтын төлбөрөө л төл, гүйцээ! гэдэг уриан доор бүх зуйл болж байдаг.
Нэгэн жишээ: Америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархайг хуваах уйлдэл гэсэн ойлголт сургалт ер нь байдаггүй байна. Хэдэн жилийн өмне Америкийн математикийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд бичихдзэ 1,5-ыг 1/3-т хуваах гэсэн бодлогыг АНУлсын ихэнх муж улсын математикийн багш нар: 2% нь үүнийг бодож чаддаг, ер нь америкийн боловсролын агуулга хөтөлбөрт энгийн бутархай гэсэн ойлголт огт байдаггүй, суралцагсдад үүнийг тайлбарлаж ойлгуулдаггүй, сургадаггүй гэж нотолж бичсэн байсан юм.
Ийм учраас одоо тэдний хэн нь ч 111-ыг 3-т хувааж чаддаггүй байна. Учир нь үүнд тэр хүмүүсийг бүүр эхнээсээ сургаагүй байдаг байна!
Энэ бол жирийн олонхийг зориудаар мохоодуу тэнэг санаатайгаар болгож байгаагийнх нь ганцхан жишээ юм.
Хэрвээ тэндхийн бүх зүйлийг сайн судалж ойлгож ухаарах юм бол чин үнэнд нийцэх зүйлийг олоход үнэхээр бэрх билээ!
Энэ талаар Нью-Йорк Джеральд Трибун сонинд бичихдээ Вашингтонд конгрөссын нэг гишүүн үг хэлэхдээ “Би Небраска мүжийн сонгогчдыг, тэднийхээ ашиг сонирхлыг энд төлөөлж байна. Ийм учраас миний ойлгохгүй байгаа юмыг тэр хүмүүст зааж сургахыг оролдохыг 6и хэзээ ч тэвчихгүй. Жишээлбэл, 111-ыг З-т хуваахыг!” гэж зүтгэж байсан ажээ. Өөр нэг конгрессын гишүүн нь хэлэхдээ ”Та нарын энэ ус хийн төлөвт бас байдаг” гэж баталж байгаа физикийн хичээлийн хөтөлбөр чинь зөвхөн маш өндөр мэдлэгтэй, жишээлбэл, сүүлийн үед манайд бас тааралдах болсон Москвагийн нөгөө тэр 57-р элит сургуулийн суралцагчид л ойлгож чадах, зөвхөн тэдэнд зориулсан зд байх. Харин манай харууд бол амтгүй, үнэргүй, өнгөгүй ус нь: энэ хийн төлөв гэдгийг чинь хэзээ ч ойлгож чадахгүй, тэдний оюун ухааны чадавх үүнд хүрэхгүй, иймээс наад хөтөлбөр чинь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан эд байна” гэж мугуйдалж байсан тухай бичиж байжээ.
Энэ бүхэн бол бидний одоо хүрэхээр явж байгаа нөгөө “барууны боловсролын” стандарт гэгч бөгөөд худалдагдсан улстөрчид, муйхар түшмэдүүдийн “барууны өндөр боловсрол” гэж сургаар шүтэн шогширч харийн эздийнхээ даалгаврыг зүтгүүлж байгаагийн зөвхөн нэг жишээ юм.
Одоо америк бүргэдийн ардчилсан саварт базуулсан байгаа дэлхийн олон оронд хуучны өндөр түвшний боловсролын тогтолцоогоо шинэчлэх, “бүтцийн өөрчлөлт хийх” гэх мэтийн жирийн хүмүүст ойлгомжгүй зальжин уриа лозунг нэр хаяг, хал-хавчийн доор нураан устгах үйл явц ид явж байна. Хэдэн жилийн өмнө нисэх онгоц үйлдвэрлэдэг АНУлсын Боинг компанийн төлөөлөгчид энэ профессорт хандаж ингэж ярьж байсан байна. Тэд нар өнөөгийн Барууны тэр дотроо Америкийн боловсролын системийн зорилгыг түүнд тайлбарлахдаа “Манай компани одоо Америкт бага, дунд, их дээд сургуульд төгссөн гэх хэнийг ч Боинг компанидаа шинэ онгоц үйлдвэрлэх, хуучин онгоц засварлах ажилд хөлслөн авч чадахгүй болчихоод байна.
Учир нь тэдний мэдлэг нь хүрэхгүй, шаардлага хангахгүй байгаа. Одоо Боинг компани зөвхен гадаадын цагаачдыг хөлслөн авч ажиллуулах дээр түр тогтнож байна. Голдуу ОХУ, Хятад, Энэтхэгийн цагаачдыг хөлслөн авч байгаа. Танайд боповсролын системээ америк-английн ер нь барууны стандартад шилжүүлэх гэж байгаа тухай бид сонингоос олж уншсаан. Бидний хийсэн тооцоогоор бол 30 жилийн дараа танай боловсролын систем яг өнөөгийн манай ийм түвшинд очино. Тэгэхээр манай компанид хөлслөн авах хүмүүс үлдэхгүй болж Боинг мэтийн өндөр технологийн үйлдвэрлэлүүд нуран унах нь ээ. Өнөөгийн Америкийн өндөр технологийн тогтолцоо нь зөвхөн дэлхийн бусад улс оронд уламжлалт тогтолцоогоор өндөр боловсрол олсон хүмүүсийг Америкийн компаниуд доллараар хөлслөн ажиллуулж байгаа дээр л одоохондоо тогтнож байгаа юм” гэж баталцгааж байсан байна…
Судлаач Х.Болорболд
ХӨХ ТОЛБО
URL: