Г.Сарангэрэл өөртэй нь холбоотой худал мэдээлэлд няцаалт хийж эхэллээ
Хууль зүйн сайд Х.Тэмжүүжингийн нялх амрагаар тодорч, хэвлэлээр алдаршин гоочлуулж буй Г.Сарангэрэл өдгөө цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Тэрээр найз н.Гэрэлийн хамт “мөс” гэгчийг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.
Г.Сарангэрэлд ЭБШХ-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүний хэрэг дээр хоёр өмгөөлөгч ажиллана гэж 6 орчим сая төгрөг авсан ч ор сураггүй болсон талаар medee.mn сайт өнөөдөр мэдээлжээ. Сэжигтэн Г.Сарангэрэл нь өмгөөлөгчдөөс ганцхан зүйл хүссэн байна. Тэрээр “Намайг 461-р ангиас суллаад өг, бусад нь хуулийн дагуу шийдэгдэх байх” гэжээ.
Түүнчлэн Х.Тэмүүжин сайд телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ”Би тэр охиныг танина, уулзаж байсан” гэсэн бол Г.Сарангэрэл үүнийг нь үгүйсгэж байгаа гэнэ. Тэрээр ”Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэг ч удаа уулзаж, ярьж байгаагүй, танихгүй” хэмээсэн байна. Мөн гүйцэтгэх ажиллагааны явцад гар утасны дуудлагыг нь шалгаж тогтоосон гэдэг ч огт үндэслэлгүй гэсэн мэдээллийг эх сурвалж мэдээлжээ.
Түүний хувьд хэд хоногийн өмнө өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэсэн ч ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангийнхан зөвшөөрөл өгөөгүй аж. Учир нь тус цагдан хорих төвд өнгөрсөн сард хүний амь нас эрсэдсэн учир ийнхүү өлсгөлөн зарлахыг эрс эсэргүүцжээ. Тэрээр хэд хэдэн удаа амиа хорлохыг завдсан гэх бөгөөд цагдан хорих төвд “хар тамхичин”, “биеэ үнэлүүлэгч” гэсэн нэрийг зүүж улмаар сэтгэл санааны гүн хямралд орсон байдалтай байгаа аж.
Ямартай ч нэг хэсэг хууль зүйн сайдын нялх амрагаар тодроод байсан Г.Сарангэрэл өөртэй нь холбоотой худал мэдээлэлд няцаалт хийж эхэлсэн бололтой.
Б.Оргил
URL: