Хүүхэд зодсон багшид хоёр жилийн ял оноов

багшХан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байсан Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлааж байсан байна. Тус хэргийг дүүргийн хоёрдугаар прокурор хянаж, шалгаад өнгөрсөн сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх уг хэргийг өчигдөр хянан хэлэлцжээ. Ингээд Д.Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр хоёр жилийн хорих ял оногдуулсан байна.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих