Гэрлэн дохиогүй гарц дээр хүүхэд мөргөж гэмтээжээ

гарцӨчигдөр 14:00 цагийн орчимд ОХУ-ын элчингийн урд талын гэрлэн дохиогүй гарц дээр хүүхэд мөргөсөн осол гарсан байна. Тодруулбал, хурдтай ирсэн машин зам гарч явсан есөн настай охиныг мөргөж гэмтээжээ. Уг ослыг харсан эх сурвалж хурдтай ирсэн машин нүд ирмэхийн зуур л охиныг нуруугаар нь мөргөж унагаасан гэж байсан. Цагдаа нар болон эмнэлгийнхэн 30 минутын дараа ослын газар дээр ирсэн бөгөөд гэмтсэн охиныг дайрсан жолооч нь аваад явсан байна. Охин хэр их бэртэл авсан нь тодорхойгүй байгаа аж. Гэрлэн дохиогүй гарц дээр явган зорчигч давуу эрхтэй байдаг гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд яах аргагүй жолоочийн буруу гэдгийг замын цагдаагийн ажилтан хэлж байлаа.

 

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих