Цогцос монгол хүнийх биш гэдгийг албан ёсоор мэдээллээ

    Энэ оны дөрөвдүгээр сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр  очсон иргэн А нь өнгөрсөн сарын 22-ноос хойш сураггүй болсонтой холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагын 100 гаруй ажилтан түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг Сөүл дэх ЭСЯ-наас ирүүлээд байна.

    Далайгаас олдсон хүний цогцсыг таниулах ажиллагааг холбогдох байгууллага хийжээ. Уг цогцос нь монгол хүн биш болох нь тогтоогдсон байна.
Иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа  гэж Консулын газраас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих