Хилийн чанадад гурван монгол иргэн хүчингийн хэрэг үйлджээ
2014 оны эхний 5 сард хилийн чанадад манай улсын нийт 122 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
Дээрх иргэдээс:
- Хулгай 65
- Хүний амь нас хохироосон 1
- Хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 19
- Оршин суух журам, визийн зөрчил гаргасан 11
- Биеэ үнэлсэн хэрэг 4
- Танхайрах гэмт хэрэг 12
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөний журам зөрчсөн 6
- Хүчингийн гэмт хэрэгт 3
- Хар тамхи хадгалсан хэрэгт 1 иргэн тус тус холбогдсон байна.
БНХАУ-д 74, БНСУ-д 17, Хонгконгт 9, Туркэд 6, АНУ-д 6, ОХУ-д 4, БНЧУ-д 3, Унгар, Польш, Сингапурт тус бүр 1 иргэн хэрэг зөрчилд холбогдоод байна. Мөн дээрх хугацаанд 39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан буцаагдах арга хэмжээ авагдаж эх орондоо ирсэн байна.
2013 оны 1 дүгээр сард Малайзад хар тамхи хадгалсан хэргээр саатуулагдан шалгагдаж байсан 2 иргэний шүүх хурал 5 дугаар сард болж тэднийг суллах шийдвэр гаргасан байна. Иргэд хилийн чанадад зорчихдоо суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж байх, гэр бүлийн хэн нэг гишүүн нь гадаадад зорчоод удаан хугацаагаар сураггүй байгаа тохиолдолд ГХЯ-ны Консулын газарт хандаж байхыг анхааруулж байна.
URL: