Н.Батбаяр сайдын бас нэгэн бүтэлгүйтэл

панз наймааЧингис бондоос санхүүжүүлэх 888 төсөл хөтөлбөр зарлагдсан цагаасаа эхлэн асуудал дагуулсан. УИХ-ын гишүүд өөрсдөө тус бүртээ хоёр хоёр төсөл бичиж энэхүү мөнгөнөөс санхүүжилт авч байгаа, мах ноос зэрэг зах зээлдээ багтахааргүй салбарт баахан мөнгө хаяж үргүй зардал гаргасан гэх мэт шүүмжлэлийн бай болоод байгаа “888″ улс орныг үйлдвэржүүлэх төсөл биш панз наймаа болсон бололтой.

Засгаас “виз”-ээ авсан зарим төсөлчид түүнийгээ үнэ хаялцуулж эхэлсэн байна. Зарим сурталчилгааны сонингуудаар төсөл хөтөлбөр зарна гэх зарлал явж эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сараас Төрийн банкнаас санхүүжилт нь орно хэмээн рекламджээ. Улмаар төсөл худалдан авах үнийн дүндээ жийп оролцуулж болохыг ч дурьдсан байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өөрөө гардан хийж буй бас нэгэн ажил ийнхүү байгаа олоогүй бололтой.

 
Э.Долгион /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих