О.Магнай: Шилдэг агентлаг болохын тулд 10-15 сая төгрөг өгсөн нөхдүүд буцааж аваарай
Засгийн газрын дэргэдэх агентлагуудад шагнал гардуулах ёслол болсон. Шилдгээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг есөн агентлагийн нэр тодорчээ. Тодруулбал,
1. Газрын тосны газар
2. Иргэний нисэхийн ерөнхий газар
3. Цөмийн энергийн газар
4. Татварын ерөнхий газар
5. Стандартчилал хэмжил зүйн газар
6. Цаг уур, орчны шинжилгээний газар
7. Мэргэжлийн хяналтын газар
8. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
9. Хөрөнгө оруулалтын газар зэрэг байна.
Тэгвэл ШӨХТГ-ын дарга О.Магнай эдгээр агентлагуудын дарга нар шилдэг болохын тулд 10-15 сая төгрөг өгсөн талаар жиргэжээ. Улмаар энэ асуудлаар Үндэсний аудитын газар хандаж байгаа аж.
URL: