Өлсөглөн зарласан охиныг өрөвдөж гийгүүлээч сайдаа!
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байгаа Г.Сарангэрэл гэгч охин ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид өлсөглөн зарлалаа гэдэг мэдээлэл гараад чамгүй хэд хонов.
Өлсөглөн гэдэг бол хэний ч хүсэх зүйл бишээ. Хамаг гэдэс дотрохоо угаалгана. Тэгээд цэвэр орчинд эмчийн хяналтад тусгаарлагдана. Маш их тэсвэр тэвчээр хатуужил шаардана. Хамгийн түрүүнд хүний биеийн шулуун гэдсэнд байх бактериуд чөлөөтэй дээш гарч ирнэ. Ингэснээр ердөө л хэдхэн хоногийн дотор хүний дотор эрхтнүүдэд нян бактериуд үржиж эхлэх бөгөөд хамгийн түрүүнд сул дорой, өвчтэй эрхтнүүдэд өвчлөл үүсч, өвчтэй бол хүндэр ч сэдрэнэ.
Мэдээж тухайн хүний амь нас эрүүл мэндийг шүүгч, прокурор, ШШГЕГ-ын хорих ангийнхан хариуцаж байгаа. Том утгаараа бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүссэн ч эс хүссэн ч салбарын сайдын толгой дээр хүний амь нас байгаа.
Хөөрхий охин хүний хийдэггүйг биш хийдгийг хийсэн гэхдээ буруу зүйл хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа. Хүний л амьдрал болсон хойно алдаж эндэх зүйл байж л байдаг хорвоо. Гэхдээ хүн аливаа шийтгэлийг хүндрүүлж үүрэх албагүй. Хэр таарсан шийтгэлээ л авахаас түүнийг элдвээр дарамтлаж янз бүрийн байдалд оруулах нь туйлаас буруу.
Сайдын танил гэгдэж, таньдаг гэдгээ ч сайд хэлсэн. Гэтэл сайдаас зөвөлгөө авдаг танил нь ийм хүнд асуудалд орооцолдож байгаа юм чинь Монгол Улс гэмт хэргийн ямар аймшигтай таатай орчин болох, улс төрчдийн золиос болох ямар аймшигтай амархан бөгөөд эмэгнэлтэй байдгийг Г.Сарангэрэлийн багахан хэрэг дээр харж болох юм.
Хуулийн сайдыг залуучууд өнөөдөр ардчилал шударга ёсны гэрэлт бамбар мэт тахин шүтэж эгээтэй л рок од шиг аашилж байгаа харагдах юм. Гэтэл өөрөөс нь нэгэн цагт зөвөлгөө авч өөртэй нь холбоотой байж болзошгүй хэрэг дээр шалгагдаж байгаа охиндоо хүн ёсоор хандаад очиж уулзаад сэтгэл гаргахгүй байна вэ? гэхээр л улс төр гэдэг ямар их золиос шаарддаг хатуу зүйл болохыг нь харж болж байна.
tsag
URL: