Н.Энхбаяр Солонгост төрсөн өдрөө тэмдэглэв

6-3-19

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр  Эх үрсийн баярыг тохиолдуулан 2014 оны зургадугаар  сарын 01-ний өдөр  БНСУ-ын Сөүл хотод байрлах “Монгол таун”-д очиж элэг нэгт монгол ахан дүүстэйгээ уулзаж, бяцхан хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулж баярын өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Энэ үеэр Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийн  төлөөлөл тус улсад эмчлүүлж байгаа хоёр  хүүхдэд зориулж “Хамтын халуун сэтгэл” хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

МөнН.Энхбаярыг хүрэлцэн ирэхэд монголчууд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, хамтдаа эх үрсийн  баяраа тэмдэглэсэн байна. Мөн баярын өдөрлөгт цугласан монгол иргэд Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгчид хандан төрсөн өдрийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ биеэ сайн эмчлүүлээд эх орон руугаа хурдан буцаж  Монгол Улсынхаа хөгжлийн төлөө, ирээдүй хойч үеийнхний төлөө их зүйлийг бүтээхийг ерөөж, амжилт хүсэцгээжээ.

Түүний төрсөн өдөрт  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбооны тэргүүн  О.Буяннэмэх нар болон  намын удирдах ажилтнууд  оролцжээ.

Ч.Зотол

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих