Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж анх удаа гадаадад ажиллах хүч зуучиллаа

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Холбооны Төв Бирж Чэжү дахь Монгол морин цирк болох “Шонхор” циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн 5 залуу сар орчим хугацаанд бэлтгэл хийж өнөөдөр “Шонхор цирк”-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Азийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг Солонгосын Чэжү арал жуулчдын анхаарлыг татдаг бөгөөд Монголын морин циркчид энд ажиллаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явж байгаа юм. Өнөөдөр явж байгаа залуу циркчид 2 жилийн хугацаанд Чежүд сурч боловсрох, ажиллах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх юм байна.

10153365_679968072040237_1771614867_n

Д.Цэвээндорж

Сэтгэгдэл маш өндөр байна. Зарын дагуу холбогдож сонгон шалгаруултанд орсон. Тэгээд тэнцээд Солонгос руу явах гэж байгаадаа маш  баярлаж байна. Энэ дашрамд  Монголын Залуучуудын Холбоо болон ССАЖ-ын сайд С.Оюунгэрэл нартаа баярлалаа гэж хэлье.

Б.Билэггүн

Монгол улсаа төлөөлөөд явж байгаад баяртай байна. Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж явна гэж бодож байгаа.  Очоод хүрдан л тоглолтондоо ормоор байна.

О.Ганзориг

Намайг Ганзориг гэдэг. 2 улсын хамтын гэрээгээр Солонгос улс руу явах гэж байна. Хан-Уул дүүргийн засаг дарга, мөн МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн хамт олонд маш их баярлалаа.

10419778_679968068706904_1858287179_n

Я.Отгонбаяр /Ганзоригийн ээж/

Сэтгэгдэл маш өндөр байна. Хүү минь яваад амжилтанд хүрээд ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Үргэлж хажууд байсан болохоор хол явж байгаа хүүгээ хараад эх хүний хувьд санаа жаахан зовж л байна. Гэхдээ олон сайхан хүмүүсийн итгэлийг даагаад юм үзэж нүд тайлаад, их зүйл сураад ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч хорооныхоо дарга болон Монголын Залуучуудын Холбооны хамт олонд баярлалаа гэж хэлье.

Ц.Баасансүрэн /Цэвээндоржийн нагац эгч/

Манай дүү зарын дагуу очиж шалгаруулалтанд орсон. Хүү маань өөрөө урлагийн авьяастай хүүхэд. Сургуулийнхаа бүжгийн аварга, загварын тэмцээнд ороод их идэвхитэй. Тэгээд энэ сайхан хамт олны тусламж дэмжлэгээр Солонгос улс руу явж байгаад маш их баярлаж байна.  Явж байгаа бүх хүүхдүүддээ Чежү арал дээр очоод Монгол орныхоо  нүүр царай болоод  их амжилт гаргаад ирээрэй гэж хэлмээр байна.

10428972_679968075373570_1038943109_n


URL:

Сэтгэгдэл бичих