МУИС-ийн захирал А.Галтбаяр 241 оюутнаас 347 сая төгрөг хууль бусаар авчээ
МУИС-ийн захирал А.Галтбаяр оюутнуудаас их хэмжээний мөнгө хууль бусаар авсныг тогтоожээ. Тодруулбал МУИС-ийн захирлын 2013 оны А/45, А/5841 тоот тушаалаар шилжилтийн хураамж нэрээр 241 оюутнаас нийт 347.182.000 төгрөгийн хууль бус төлбөр авсан байжээ. Мөн БШУЯ-насс тогтоосон оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлсэн байсан нь ч тогтоогджээ. Энэ тухай тус сургуулийн оюутан болоод эцэг эхчүүдээс ирүүлсэн гомдлын дагуу ШӨХТГ-ынхан шалгасан байна.
.
Тус сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн заалтыг үндэслэн захирлын тушаалаар баталсан “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-д шилжилтийн төлбөр авахаар заасан байдаг аж. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.11, 12.1.10 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 36.11.4, 40.7 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт гарч албан шаардлага хүргүүлсэн гэнэ.
.
Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирал А.Галтбаяр нь улсын байцаагч нарын албан шаардлагын дагуу оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлжээ. Иймд ШӨХТГ-аас БШУ-ны сайд Л.Гантөмөрт хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтан А.Галтбаярт арга хэмжээ авч, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэн оюутнуудын хохирлыг барагдуулах асуудалд анхаарлаа хандуулахыг шаардсан байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
URL: