Жүжигчин эрийг Майами руу нисэх гэж байхад нь саатуулав

258800Их Британидаа нэртэй инээдмийн жүжигчин Ли Нельсон Английн хөлбөмбөгийн шигшээ багийнхантай яг адилхан хувцастай АНУ-ын Майами хот руу нисэх онгоцонд хамтдаа сууж нисэх гэж байсныг илрүүлж саатуулсан байна. “Гурван арслангууд” ням гаригт Флорида руу нисч, тэнд бэлтгэл хийхээр болсон. Английн хөлбөмбөгчдийг тээшээ өгөх гэж байх зуур Ли Нельсоныг цагдаа нар таньж, түүнийг баривчлан, нисэх бүсээс гаргажээ. Жүжигчин эрийн хөлбөмбөгчидтэй адилхан хувцаслаж анзаарагдахгүй байх гэсэн үйлдэл анхны тохиолдол биш аж.

Ли Нельсон өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Гүүдисон Парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын өмнө “Манчестер Сити”-гийн өмсгөлтэй талбайд гарч, бие халаалт хийгээд амжсан юм байна. Тухайн үед түүнийг хатуу сануулаад өнгөрч байжээ. Түүний баригдаж буй зургийг шигшээ багтаа багтаагүй “Манчестер Юнайтел’ клубийн хагас хамгаалагч Том Клеверлигийн царай болгон өөрчилсөн зураг олны инээдийг ихэд хүргээд байгаа гэнэ.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих