Итгэл үнэмшил
Хичнээн ч олон эерэг, сөрөг итгэл үнэмшлүүд байх нь тийм чухал биш. Хэр хүчтэй вэ гэдэг нь л шийдвэрлэх нөлөөтэй. Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн хангалуун байдлыг сөрөг үр дагавартай холбон үзэх нь, санхүүгийн эрх чөлөөг эерэг үр дагавартай холбож үздэгтэй харьцуулахад илүү хүчтэй байдаг.
Жишээ нь: Миний нэг танил баялгийг түүнд илт давуу талыг бий болгож байна гэж үздэг байсан. Тэр гэр бүлтэйгээ хамт илүү цагийг өнгөрөөж илүү тансаг, тохилог амьдрах бололцоотой болж чадсан. Тэдний гэр бүлийнхэн хүнд хүчир ажиллах шаардлагагүй болж харин түүний оронд өөрсдөдөө үйлчлэх ажилчид хөлслөн авчээ.
Тэд аялаж, сонирхолтой сонирхолтой хүмүүстэй танилцах нь олшров. Гэхдээ танил маань баялагийн талаар сөрөг үзэл бодолтой хүн байсан. Тэрээр мөнгө хүний за авирыг эвддэг гэж үздэг. Баялагаас “дуртайяа” татгалзаж чадах тийм хүчтэй зан чанартай байх нь түүний хувьд хамгаас чухал.
Түүний далд ухамсар ч гэсэн энэ зан чанараа хадгалахыг ухуулж ятгадаг байж. Ингээд тэр мөнгийг замбараагүй, хайр найргүй үрэх нь дэндсэн. Нухацтай хэлэхэд, түүн шиг ийм ухаантай хүнд энэ нь маш тэнэг үйлдэл юм. Гэвч тэр ийм аргаар өөрийн зан авирыг “цэвэр тунгалаг” байлгадаг.
URL: