Монгол иргэний цогцсыг цүнхэнд хийж голд хаясан байжээ
Инчон хотын Намданг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аялалын том цүнхэнд хийж хаясан, Монгол улсын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдлоо гэж өнөөдөр тус дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ.
Өнөөдөр өглөөний 08.20 цагийн орчим тус цөөрмийн ойролцоо байх нэгэн үйлдвэрийн Солонгос ажилтан, цөөрөм дотор сэжиг бүхий цүнх байна гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд үүний дагуу шалгаж үзсэнээр том цүнхэн дотор гялгар уутанд сайтар боосон Монгол иргэний цогцос болохыг тодруулсан байна.
Хохирогчийн амь насыг хөнөөсөн хэргээ ул мөргүй баллахын тулд гялгар уутанд боон яаралтай хаясан байгааг тооцвол гэмт этгээд нь тус орон нутагт амьдардаг болох магадлалтай байна гэж хэргийг шалгаж эхлээд байгаа Инчон хотын Намдунг дүүргийн цагдаагийн газраас мэдээллээ
URL: