Г.Сарангэрэл цагдан хорих төвд өлсгөлөн зарлажээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдооод буй Г.Сарангэрэл цагдан хорих 461-р ангид өнгөрсөн баасан гарагаас эхлэн өлсгөлөн зарласан талаар эх сурвалж мэдээлжээ. Түүнийг хууль зүйн сайдын “нууц амраг” хэмээн хэвлэлээр алдаршуулаад авсан.
Г.Сарангэрэл нь өнгөрсөн гуравдугаар сарын эхээр найзуудын хамт мансууруулах бодис хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан байдаг. Улмаар охины утасны дуудлагын түүхээс харахад хар тамхи авсан байж болох сэжиг бүхий хэд хэдэн дугаар байсан бөгөөд 9910 гэсэн эхлэл бүхий утасны дугаар болох сайд Х.Тэмүүжин лүү удаа дараалан залгасан байсан юм.
Одоогоор уг хэргийг шалгаж дуусаагүй байгаа бөгөөд яг ямар шалтгаанаар өлсгөлөн зарласан нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: “new.mn“
URL: