Ноён доллар номхорно гэв

долларАмерикийн нэртэй нийтлэлч Вебстер Гриффин Тарпли (Webcter Grilffin Tarpey) Ираны РгеssТV-д ярилцлага өгөхдөө, Орос-Хятадын хийн гэрээг байгуулсан нь долларын ноёрхолд тулгуурласан дэлхийн санхүүгиин системиин үхлийг ойртууллаа гэжээ.

Санхүүгийн хэрэгслийнхээ хувьд доллар нэг мөсөн хуучирч, “ажиллаж чадахаа болих” бөгөөд улс орнууд Америкийн доллараас татгалзана хэмээн Тарпли хэллээ. Хятад, Оросын хувьд юань, рублиэр тооцоо хийх нь доллараар арилжаа хийснээс хамаагүй ашигтай болж байгаа нь Лондон, Нью-Йоркийн Уолл Стритийн санхүүчдийн толгойг зовоож байна гэж нийтлэлч дүгнэжээ. АНУ-ын Засгийн газрын санхүүчдийн алдаа нь Америкийн валютыг сулруулж байна гэж тэр үзэв. “Сангийн яам ба Холбооны нөөцийн системийн албан тушаалтнууд Уолл Стритийн зомби-банкуудыг аврах сонирхолтой бөгөөд долларыг нөөц валют болгохын оронд түүнийг живүүллээ” гэж тэр хэлэв. Үүнээс болж Уолл Стрит наймаа бүрийн “үл үзэгдэх” ашгаас 3-7 хувиа “цуглуулж” чадахаа больсон гэнэ. АНУ-ын дэлхийн түвшний хамгийн нөлөө бүхий тоглогч гэсэн статус нь алдагдаж байна хэмээн ярьсан аж. Энэ бүгдийн улмаас дэлхий нийт хүнд хямралтай учирч магадгүйг бас сануулжээ.

 

 

ХӨДӨЛМӨР


URL:

Сэтгэгдэл бичих